Тэргүүлэх чиглэл

Тэргүүлэх чиглэл:

  1. Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн жижиг, дунд үйлдвэр хоршооны хөпжлийг хангах, эрчимжүүлэх
  2. Малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, үржил селекцийн ажлыг стратеги төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэх, тэдгээрийн генетик нөөцийг бүртгэх, хамгаалах мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
  3. Мал, амьтан, таримал, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, малын тэжээл, түүний нэмэлтийн хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
  4. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний үржил шим, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх, уст цэг, усалгааны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ашиглалт, эзэмшлийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
  5. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх
  6. Салбарын үйлдвэрлэлийн шинэ, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техник шинэчлэлтийн хийх
  7. Хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс ширийг гүн боловсруулах, импортыг орлох, экспортын баримжаатай сүлжмэл, нэхмэл, оёмол хувцас, хэрэгслийн үйлдвэрлийг нэмэгдүүлэх үйлдвэрлэл дагасан үйлчилгээ, худалдаа хөгжүүлэх
  8. Хүнс амын эрүүл, баталгаат хүнс, хэрэглэх нөхцөлийг бүрдлүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
  9. Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, хоршооны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, ажлын байрыг шинээр бий болгох, үнэ цэнийн сүлжээ, кластерийг хөгжүүлэх