АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь /цаашид энэ дүрэмд ХХААГ гэнэ/ орон нутгийн хэмжээнд салбарын чиглэлээр гарсан төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй улсын төсөвт төрийн байгууллага болно.
- ХХААГ нь Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний; Мал аж ахуйн; Мал эмнэлгийн алба; Нийтлэг үйлчилгээний ажилтнуудтай байх ба сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийг мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь чиглүүлэн ажиллана.
- Бүс нутгийн хөгжлийн болон аймгийн хөгжлийн цогц бодлогод түшиглэсэн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хангамж, баталгаат байдлыг сайжруулж, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх, байгалийн эрсдлийг давах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чадвартай үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулна.
- ХХААГ нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тусдаа харилцах данстай, байгууллагын нэр, дугаар бүхий тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, бланк хэрэглэх эрхтэй бие даасан хуулийн этгээд байх ба улсын төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулна.
Хоёр. ХХААГ-ын үндсэн чиг үүрэг
- Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Ургамал хамгааллын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд болон МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах.салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангах талаар төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- ХХААГ нь сумдад ажиллаж байгаа мал эмнэлгийн үржлийн нэгж болон энэ салбарын чиглэлээр ажил үйлчилгээ явуулдаг өмчийн бүх хэвшлийн мэргэжлийн байгууллага, нэгжүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд үйлчлэх, зуучлах
- Хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг үнэлэх
- Түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
- Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, хөгжүүлэх
- Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг боловсруулах, мэргэжил арга зүйгээр хангах
- Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
- МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
- Мал амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах
- Малын үржлийн ажил үйлчилгээг стратеги төлөвлөлтийн дагуу явуулж, малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, малын генетик нөөцийг хамгаалан баяжуулах
- Мал амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
- Байгалийн гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх
- Бэлчээрийн даац болон таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хамгаалах
- ХАА-н эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлэх, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах
- Салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх
- Салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, орлого, бүтээмжийг өсгөх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын менежментийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах
- Салбарын асуудлын хүрээний хууль, тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх