ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ТҮҮХ

ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

1931 онд Оцол сансар уулын хажуу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд сум дундын Мал эмнэлгийн алба анх байгуулагджээ. 1948 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын Мал эмнэлгийн тасаг болон зохион байгуулагдаж, бага эмч 3, санитарч - тэй үйл ажиллагаагаа явуулж байжээ.

1969 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сумын САА-н Мал эмнэлгийн тасзг нь эрхлэгчээр нь их эмч ажиллаж, аптектэй болон өргөжсөн байна. 1969 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум САА-н Мал эмнэлгийн тасгийн зохион байгуулалтад шилжиж бригад- фермийн эмчилгээ тэжээлийн цэгтэй болж дээд, дунд мэргэжлийн боловсон хүчин, машин техникээр хангагдан үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн.

1991 оны 6 сараас Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг-Үржлийн алба

1991 оны 10 сараас Чойр хотын Мал эмнэлэг-Үржлийн алба,

1993 оноос Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг-Үржлийн алба болон зохион байгуулагдсан.

Мал эмнэлгийн болон Мал аж ахуйн үржлийн тасаг, лаборатори, эмийн сан зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа хөтлөн явуулдаг болжээ.

1999 оноос Мал эмнэлэг, үржлийн хувийн өмчид шилжснээр аймгийн Хөдөө, аж ахуйн газар болж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажилласан. Мал эмнэлэг үржлийн алба, газар тариалан хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, санхүүгийн мэргэжилтэнтэй шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 01-ний 48 дугаар тогтоолоор “Хүнс” гэдэг үг Хөдөө аж ахуйн газар гэдгийн өмнө оруулахаар тогтсон тул 2001 оноос аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалтад шилжиж ажилласан байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд Мал үржлийн, Мал эмнэлгийн Бодлого, зохицуулалтын гэсэн албадтай болсон.

2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болж Захиргаа удирдлагын хэлтэст Хүнс, газар тариалангийн хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлгийн хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байв.

2014 оноос Хүнс, хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдөж Захиргаа удирдлагын хэлтэс, Хүнс, газар тариалангийн хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлгийн гэсэн 4 хэлтэстэй дэргэдээ Цөм сүргийн үржлийн төвтэй ажиллаж

байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар тусдаа агентлаг болж, ХХААХҮС-ын 2018 оны А/209 дүгээр тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийг:

- Захиргаа, аж ахуйн алба

- Мал үржлийн алба

- Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний алба гэсэн 3 албатай, 17 орон тоотой ажиллахаар тогтоосон.

2024 оны байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС

Нэр

Огноо

1

Дашравдангийн Ундрах

1998-2000

2

Сосорын Амарбат

2000-2011

3

Нямаагийн Даваахүү

2011-2016

4

Чойрогийн Отгонсүрэн

2016-2018

5

Нямаагийн Даваахүү

2018-2023

6

Эрдэнэ-Очирын Түвшинзаяа

2023 оноос одоог хүртэл