СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Зорилт 1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого болон малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

            Зорилт 2. Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого болон хөрс, ургамал хамгаалал, үр сортын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

            Зорилт 3. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

            Зорилт 4. Хүнс, хоол үйлдвэрлэл, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

            Зорилт 5. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах;