10-р сарын мэдээ

70

2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Удирдлага, зохион байгуулалтын талаар

Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг алба, албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд тайлагнаж хэвшүүлсэн.

Байгууллагын шуурхай хурлыг 4 удаа зохион байгуулж, 7 хоног тутмын үйл ажиллагааг хэлэлцэх, гүйцэтгэлийг үнэлэх, гүйцэтгэлийг сайжруулах, эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, цаг үеийн ажилтай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

10 дугаар сард газрын даргаасөгсөн нийт 15 үүрэг даалгаврын биелэлт 90 хувь байна. Даргын зөвлөлийн хурлаар 2019 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, тасарч байгаа, гүйцэтгэлийг сайжруулах шаардлагатай ажлуудыг эрчимжүүлэх, төлөвлөсөн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Тус газрын нягтлан бодогч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан шинэ томилогдсон нягтлан бодогчийн ажлыг хүлээлцүүлсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт маягтын дагуу хүний нөөцийн 2 судалгааг гарган хүргүүлсэн. Судалгаатай холбогдуулан бүх албан хаагчийн ажилласан жилийн тооцоо, судалгааг шинэчилсэн.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагын харъяаны 6 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн.

            Орон нутагт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ёслолын жагсаал, Сүмбэр сумын нүүн шилжих ажиллагаа, Шивээговь сумын нүүлгэн шилжүүлэлт, цагийн байдал дээр ажиллах, сургууль дадлага зэрэгт үүргийн дагуу оролцох ёстой албан хаагчид бүрэн оролцсон. Штабын байранд 2019.10.04-ны өдрөөс 2019.10.10-ны өдрүүдэд хуваарь гаргасан ажилласан.

Capture

Иргэдэд үйлчлэх төвд Даваа, Мягмар, Пүрэв гаригуудад 1000-1600  цагт тус газрын Үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны мэргэжилтэн ажиллаж, 10 дугаар сард 7 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Байгууллагын цахим хуудсанд хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагааны 5, мэдээллийн самбарт 6 төрлийн мэдээлэл байршуулж, шинээр орсон албан хаагчдын мэдээллийг шинэчилж танилцуулга байршуулан, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажилласан.

Байгууллагад 10 сарын 23-ны байдлаар 22 өргөдөл, албан хаагчдаас 7, харъяаллын дагуу шилжүүлсэн 2, иргэдээс 13 өргөдөл ирснийг 15 хоногт бүрэн шийдвэрлэж, хариуг эзэнд нь мэдэгдсэн. Өргөдөл гомдлын 2019 оны 3 дугаар улирлын тайланг 2019.09.24-ны өдрийн 01/266 тоотоор аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлсэн.

Санхүүгийн үйл ажиллагаа:Батлагдсан төсвийн хуваарилалтын дагуу 2019 оны 9 сарын 30-ны байдлаар 165,969,300.0 төгрөгийн санхүүжилт олгож, 147,360,748.84 төгрөгийн гүйцэтгэлтэй. Тухайн сарын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 10 сарын 01-нд ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж 3 бүлгийн 20 заалтын дагуу 9 дүгээр сарын мэдээллийг хугацаанд нь цахим хуудсанд бүрэн  байршуулсан. Нийгмийн даатгалын болон татварын 3 дугаар улирлын тайланг хийсэн. Ус Ду ОНӨҮГ, Шуудан холбоо, Нийгмийн датгалын хэлтэс, Татварын хэлтэс, бичиг хэргийн дэлгүүр, Холбооны газар зэрэг байгууллагуудтай тооцоо нийлсэн.

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, албан хаагчдын амралтын тооцоо, цалин, шимтгэлийг буруу тооцоолсон зөрүү, амралтын хоногт унаа, хоолны зардлыг давхар олгосон, анхан шатны баримтын бүрдэл дутуу гэх мэт зөрчлийг илрүүлж, залруулгыг зохих журмын дагуу гүйцэтгэж байна.

             Мал аж ахуйн талаар:        Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх сургалтыг сумын ХАА-н тасгуудын мэргэжилтэн болон “Сүмбэр хонь” ЦСҮТ-ийн мал зүйчийг хамруулан ХХААХҮЯ-тай хамтран орон нутагт 2019 оны 10 сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтаар аймгийн нийт мал сүрэгт үүлдэрлэг байдлын үнэлгээ хийж, 2014, 2018 онуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган, тайланг ХХААХҮЯ-ны Мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэв. Сургалтын явцад 4288 толгой малд үзлэг, ангилалтыг хийж гүйцэтгэсэн.

Capture.PNG3

Аймгийн өвс,тэжээлийн  аюулгүйн  нөөцөд 80тнөнгөрсөн жилийн өнжсөн өвс,26 тнтэжээл,Сүмбэр суманд73 тн өвс, Баянтал суманд20 тн өвс,3.5 тн тэжээл,Шивээговь суманд 14 тн өвс,буюу сумдын  аюулгүйн  нөөцөд нийт 107 тнөвс, 3.5 тн тэжээлнөөцөлжээ.

2019 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар хадлангийн 3салаа, 3 иргэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын зарим сумдад хадланд гарч 640 тн өвс бэлтгэснээс  77 тнөвсийгмалчдад борлуулж, 563 тн өвс нөөцөлсөн байна.

            Сумдаас ирүүлсэн мэдээллээр 43 малчин өрхийн  52607 хо.толгой малыг Дорнод, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймагт оторлуулах саналаа ирүүлсэн.

 

2019 оны 10 сарын 16-ны байдлаар

Сумдыннэрс Өвөлжих малынтоо Үүнээс  
Аймаг дотор өвөлжих Өөр аймагт оторлох Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжи малынтоо Тусгай хамгаалалтай газар нутаг  
 
Өрх Малынтоо Өрх Малынтоо Өрх Малынтоо Өрх Малынтоо Өрх Малынтоо  
 
1 Баянтал 145 103383 105 60085 27 33812 13 9486      
2 Сүмбэр 723 432156 605 326171 16 18795 92 80756 10 6434  
3 Шивээговь 143 71371 130 51111     13 20260      
ДҮН 1011 606910 840 437367 43 52607 118 110502 10 6434  

 

            Газар тариалангийн салбар:

10 дугаар сарын 15-ний байдлаар төмс 9 га талбайгаас 70 тн, хүнсний ногоо 7.7 га талбайгаас 65.8 тн, тэжээлийн ургац 0.5 га-аас 2 тн ургац,  буюу нийт 137.8 тн ургац хурааж, гүйцэтгэл 53.8 хувьтай байна.

2019.10.20-ны өдөр МОРА ТББ-ын газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “ВАСАБИ тариалах арга технологи, экпортлох боломж” сэдвээр 6 цагийн сургалт зохион байгуулж газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 11 иргэн хамрагдсан.

Монголын арьс, ширний үндэсний холбоо, Хөдөө аж ахуйн нэмүү өртгийг дэмжих төсөлтэй хамтран Улаанбаатар хотод “Мал, мах арьс ширэн түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт” сэдэвт технологийн сургалт зохион байгуулж, мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, түүхий эд бэлтгэгч 13 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан. Тус сургалтаар махны үйлдвэрийн эрүүл ахуй, мал эмнэлэг ариун цэврийн шаардлага, мал, мах бэлтгэлд баримтлах технологи, дагалдах түүхий эд, арьс ширний ач холбогдол, анхан шатны боловсруулалт хийх арга ажиллагааны талаар танхмийн болон үйлдвэрт нь очиж тодорхой мэдлэг, мэдээлэл олгосон.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2019 оны 10р  сарын үнийн  мэдээ

9 дүгээрсарынсүүлч, 10 дугаар сарынэхээрмалчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт өссөн. Зах зээлд худалдаалагдажбуй Үхрийн /ястай, цул/ махны үнэ 500 төгрөгөөр, адууны ястай мах 500 төгрөгөөр, хонины мах /ястай, цул/ 500 төгрөгөөр, ямааны мах /ястай/ 500 төгрөгөөр төмс болон зарим, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 100-200 төгрөгөөр буурсан бол сүү /задгай/ 500 төгрөгөөр, ургамлын тос 50 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1  

Үхрийн мах

Ястай 9500 8000 –       500
Цул 12000           11000
2  

Хонины мах

Ястай 6500 5500 -500
Цул 9000 9000 -500
3  

Адууны мах

Ястай 6500 5500 -500
Цул 9500 9000
4  

Ямааны мах

Ястай 6500 5500 -500
цул 9000 8500
5  

Тахианы мах

Гуя 8500 8500  
мөч 9200 8500  
6  

Лууван

монгол 2000 1500
хятад      
 

7

 

төмс

монгол 1000 600 -50
хятад      
 

8

 

Байцаа

монгол 1500 1200 -300
хятад    
 

9

 

чинжүү

монгол    
хятад 7000 6800  
 

10

 

Манжин

монгол 1200 1200 -50
хятад    
 

11

 

Сонгино бөөрөнхий

Монгол 2000 1600
Хятад 1600 1200
12 Помидор монгол 6000 5500
13 Өргөст хэмх монгол 3500 3000
14 Элсэн чихэр монгол 2100 1800
 

15

 

Будаа

Цагаан задгай кг 2500 2000 -100
Шар слава кг 3100 2900
Гурвалжин будаа кг 3800 2200
 

16

 

Сүү

Задгай 2000 1500 +500
Сүү ХХК 0,5л      
Сүү ХХК 1л 3000 2950 +300
 

17

 

Тараг

Задгай 2500 2000  
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг  

4800

 

3800

18 Талх Чойр талх 1200 800
 

19

 

Өндөг

ОХУ 450 300 -5
Монгол 400 250 -15
 

20

 

 

Алтан тарианы гурил

Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 1650 1600
Савласан дээд 1650 1600
Савласан 1-р зэрэг 1300 1200
Савласан 2-р зэрэг 1500 1450
 

21

Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
 

22

 

Гоймон

Алейка 1600 1500
А/тариа савхан 1000 900
                 

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН:                               Б.ГАНДУЛАМ