Бэлчээр тэжээл, усан хангамж

“Бэлчээр хамгаалах улирал” аян

Бэлчээрийг зохистой ашиглах, экосистемийг хамгаалах, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийн талаар сургалт мэдээллийг 128 малчныг хамруулан зохион байгуулав.

213704414_522259025891114_6132736008783862324_n

Улсын тусгай хамгаалалттай газрыг түшиж, ойр орчмын 42 малчин өрхийг 3 бүлэг болгон зохион байгуулж, 24.3 мян.га бэлчээрийг чөлөөлүүлж, бууцны хөлд тэжээлийн таримал тариалуулах ажлыг зохион байгуулсан. Аяны хүрээнд 12 өрх 0.5 га-д ногоон тэжээл тариалж, 0.25 тн ургац хураан авсан. Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үр дүн гаргасан 5 малчин өрхийг урамшуулж аймгийн Засаг дарга батламж олгосон. Гидропоник технологи ашиглан тэжээл тариалах туршилт, үзүүлэх сургалт зохион байгуулж, 42 малчинд технологийн мэдлэг олгосон.

GTailan-MUA- 2021-12

Энэ жил малчдын санаачилгаар 2 худаг шинээр гаргаж, 10 худгийг сэргээн засварлаж ашиглалтанд оруулсан. Баянтал суманд инженерийн хийцтэй худаг 1, Сүмбэр суманд энгийн уурхайн худаг 1 шинээр гаргасан. Сүмбэр суманд Инженерийн хийцтэй 2 худаг, Шивээговь суманд 8 худаг сэргээн засварласан.

GTailan-MUA- 2021-12