Хүнсний үйлдвэрлэл

 Аймгийн хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний болон нийтийн хоолны аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах чиг үүрэгтэйгээр, энэхүү салбарын бодлого, зорилтыг “Алсын хараа -2050 бодлогын баримт бичиг”-ийн хүнсний чиглэлийн зорилт, ЗГҮАХөтөлбөр, ЗДҮАХөтөлбөрүүдийн хэрэгжилттэй уялдуулан зохион байгуулан ажиллаж байна.

Хүнс, нийтийн хоол, худалдааны салбарын өнөөгийн байдал

Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 14 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 70 хувь ашиглаж, 612.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 600.0 сая төгрөгийн борлуулалт хийж, хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүүг 100 хувь, гурилан бүтээгдэхүүний 31хувь,  төмс, хүнсний ногоог 14,5 хувийг  хангасан байна. Тухайлбал:

2021 онд 2196.6тн мах, 1809.9 тн сүүг үйлдвэрлэж, хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн нийт махны 1.6 хувь буюу 35.5тн мах, нийт сүүний 1.4 хувь буюу 26 тн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна. Энэ нь өнгөрсөн оноос боловсруулсан мах 5 тн-р сүү 14 тн-р нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

хүнсний хэрэгцээнд зориулж 232.08 тн төмс, 218.3 тн хүнсний ногоо, 45 тн боловсруулсан мах, 40 тн боловсруулсан сүү, 0.48 тн өндөг үйлдвэрлэсэн нь аймгийн нийт хэрэгцээний төмсний 38, хүнсний ногооны 16.4, боловсруулсан махны 7.4, боловсруулсан сүүний 5.2, өндөгний 0.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна.

Capture

Жилд дунджаар 310-350тн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий  10 цех үйл ажиллагаа явуулж, жилдээ 350тн гурил бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэгцээт гурилан бүтээгдэхүүний 31 хувийг хангаж, үлдсэн хувийг Улаанбаатар хотын зах зээлээс татан авч байна хэрэгцээгээ хангаж байна.

Нийтийн хоолны салбар: Аймгийн хэмжээнд 6 ресторан, 9 зоогийн газар, 6 кафе, 3 баар, 6 буфет, үйлдвэрийн дэргэдэх цайны газар-9, Эмнэлэг сургууль, цэцэрлэгийн дэргэдэх цайны газар 17 нийт 56 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж 170 ажилтан, 2396 хүнийг хооллох багтаамжтай хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ажиллаж, жилд 7142.6 сая төгрөгний борлуулалт хийж байна.