Хоршоо, ахуйн үйлчилгээ

Орон нутгийн хоршоодын нийгмийн хариуцлагыг сайжруулах, хоршооны хууль эрх зүйн орчин, төрийн бодлогыг сурталчилах, хоршооны гишүүдийг чадавхижуулах, туршлага солилцох зорилгоор аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгт “Оорцог-Элгэн” хоршоотой хамтран “Хоршоологчид ярьж байна”  хоршоологчдын зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж, 7 хоршооны 25 иргэн оролцож, 4 төрлийн 90 гарын авлага тараасан. Нэг сум-Нэг хоршоо” хөдөлгөөний хүрээнд Сүмбэр суманд Инвест-Ко-Оп төсөлтэй хамтран “Хөгжлийн гарц-Хоршоо” нэртэйгээр уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, 3 аймгийн 10 сумын 60 гаруй төлөөлөл оролцож, хоршоод нэгдэхийн ач холбогдлын талаар хэлэлцэж, хоршооны гишүүдэд “Өрхийн болон чадамжийн судалгаа авах сургалт”-ыг зохион байгуулсан. Жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний чиглэлээр зохион байгуулах арга хэмжээний зардалд Орон нутгийн хөгжлийн санд 28,0 сая төгрөг тусгасан. Аймгийн Ахуй үйлчилгээний нэгдсэн холбоо, аймгийн Үндэсний хоршоологчдийн холбоо, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан салбаруудын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, 2019 онд хамтран  ажиллах гэрээ байгуулан, салбарын мэдээлэл солилцох цахим хаягтай болсон.  Ахуй үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний чадавхи, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ахуйн үйлчилгээ эрхлэгч 11 иргэнтэй хамтран Шивээговь сум, Баянтал сумын хөдөөгийн багийн иргэдэд  7 төрлийн үйлчилгээгээр /гар утас засвар- худалдаа,  үсчин, гэр ахуйн цахилгаан засвар, алт мөнгөний дархан, алт мөнгөн эдлэлийн худалдаа, гоо сайхан, зурагчин гэх мэт\ “Явуулын ахуй үйлчилгээ”-г хүргэсэн. Тус арга хэмжээнд давхардсан тоогоор 120 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлснээр  иргэдийг дотоодын үйлдвэрийн хямд, чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангаж, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин 2,3 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоодод, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг сурталчилан, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, 4 төрлийн 150 гарын авлага тараасан.