ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

642

   1931онд  Оцол Сансар уулын хошууны одоогийн Төв аймгийн тэр үеийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд сум дундын мал эмнэлгийн алба анх байгуулагджээ. 1948 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын мал эмнэлгийн тасаг болон зохион байгуулагдаж, бага эмч 3, санитарч-1-тэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1960 оноос Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр нь их эмч ажиллаж аптектай болж өргөжсөн байна. 1969 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сумын САА-н Мал эмнэлгийн тасаг нь бригад-фермийн эмчилгээ тэжээлийн цэгүүдтэй болж дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнүүдээр хангагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

  1991 оны 6-р сараас Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг-Үржлийн алба , 1991 оны 10-р сараас Чойр хотын Мал эмнэлэг-Үржлийн алба, 1993 оноос Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг-Үржлийн алба болон зохион байгуулагдсан.

    1999 оноос Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа хувийн өмчид шилжиснээр аймгийн Хөдөө аж ахуйн газар болж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2001 оны 10-р сарын 01-ний өдрийн 48-р тогтоолоор “Хүнс” гэдэг үг Хөдөө аж ахуйн газар гэдгийн өмнө оруулахаар тогтсон тул 2001 оноос аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалтанд шилжин ажилласан. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд Мал үржлийн, Мал эмнэлгийн, Газар тариалан, Санхүүгийн алба мөн сумдын 6 мал эмнэлэг, үржлийн нэгжтэй хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаал 2009 оноос Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар болж дотроо Мал үржлийн , Мал эмнэлгийн, Бодлого зохицуулалтын гэсэн албадтай болсон.

     2013 оноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болж Захиргаа удирдлагын хэлтэс, Үйлдвэр газар тариалангийн хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлгийн хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байв. Харин 2014 оноос  Хүнс, хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдөж Захиргаа удирдлагын хэлтэс, Хүнс, газар тариалангийн хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлгийн гэсэн дөрвөн хэлтэстэй дэргэдээ Цөм сүрэг үржлийн төвтэйгөөр ажиллаж байна.