“Бэлчээр хамгаалах улирал аян” Сүмбэр сумаас эхэллээ.

111

Уламжлалт мал аж ахуйн үндэс нь бэлчээр бөгөөд бэлчээрийг зохистой хуваарьтай ашиглах, бэлчээр тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны “Бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай” 185 дугаар тогтоолын хүрээнд бэлчээр ашиглах зохистой ашиглах бүх нийтийн арга хэмжээг сум, аймгийн түвшинд зохион байгуулахаар “Бэлчээр хамгаалах улирал” аяныг эхлүүлээ.

Уг аяны хүрээнд малчид бүлгийн зохион байгуулалтад орж, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, бууцны хөлд ногоон тэжээл тариалах, ашигладаг бэлчээрийнхээ даац багтаамжийг тооцох, даацад тохируулан малын тоо толгойг тохируулах, даацаас илүү гарсан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлнэ.

6 5 1 2 4