ЖДҮХСангийн мэдээлэл

100

2020 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эхлүүлж, зээл хүссэн төслийг орон даяар 4 дүгээр сарын 16-наас 5 сарын 19-ны өдрийг дуустал хугацаанд зарлав. Хугацааны эцэст нийт 3.3 тэр бум төгрөгийн 21 төсөл хүлээн аваад байна.

Төслийг сонгон шалгаруулах ажил 4 үе шаттай хэрэгжихээс программд бүртгэн хүлээн авч, бичиг бармтын иж бүрдлийг шалгах, судалгаа хийх ажлууд хийгдэж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ХХААГ-ын газрын даргын 2020 оны 5 сарын 20-ны өдрийн А/20 тушаалаар байгуулсан.

Аймгийн Засаг даргын 2020 оны 4 сарын 30-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах дэд хороог 8 хүний бүрэлдэхүүнтэй томилоод байна.

2019 онд ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 9 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж,  Засгийн газрын 2020 онд гаргасан шийдвэрийн дагуу эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлөх, зөвхөн хүүгийн орлогыг төвлөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр, 15.1 сая төгрөгийг хүүгийн орлогод төвлөрүүлж, зээлийн үлдэгдэл 449.956.847 төгрөг байна.