Мал үржүүлэг, технологийн нэгжүүд шалгалтад хамрагдав.

278

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны  дагуу 2020 оны 5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд МХЕГ-ын ахлах байцаагчид мал аж ахуйн чиглэлээрх төрийн бодлого, чиглэл, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн зохион байгуулалт, мал үржлийн ажил үйлчилгээний үр дүнг аймаг, сумын түвшинд тодорхойлох, үнэлгээ дүгнэлт өгөхөөр хяналт, шалгалт хийв.

Шалгалтад аймгийн ХХААГазрын мал үржлийн алба, “Сүмбэр хонь” ЦСҮТөв, сумын ХАА-н тасгууд, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний 4 нэгж хамрагдав.

Шалгалтын зорилгод хамаарах, шалгалтад хамрагдсан объектуудын үйл ажиллагаа, үр дүнд нөлөөлж буй, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг  нэгтгэн уламжлав.

 56