9-р сарын мэдээ

31

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

2019 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

            Удирдлага, зохион байгуулалтын талаар

            Төрийн албаны хууль, салбарын хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг алба, албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд тайлагнаж эхлэсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 9 сарын 05-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас томилогдсон ажлын хэсэг ирж, 9 сарын 16-20-ны өдрүүдэд ажиллан, манай байгууллагын 2017-2019 оны үйл ажиллагаа,  төсөв санхүү, хөрөнгө оруулалт,хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, зөвлөн туслав. ХХААХҮЯ-ны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийхтэй холбогдуулан холбогдох мэдээ тайланг, баримт бичгүүдийг бэлтгэж бэлэн болгосон.september-1

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 9 дүгээр сарын 20-нд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газруудтай цахим хурал зохион байгуулсан. Цахим хуралд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн мэдээлэл хийж, ХХААХҮЯ-наас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах болон бусад үүрэг даалгавар өгсөн.

september-2

Шилмэл мал-шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааны үеэр 8 төрлийн 240 гаруй гарын авлага бэлтгэн тараасан. Малчдад зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлын хүрээнд “Богцтой мэдээлэл” арга хэмжээ зохион байгуулахаар өөрсдийн бэлтгэсэн болон ХХААХҮЯ-наас ирүүлсэн 12 төрлийн гарын авлага хийж бэлтгээд байна.

september-3

            Төрийн албаны зөвлөлийн шалгалт ирэхтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-т албан хаагчдын дэлгэрэнгүй болон ирүүлсэн хүснэгтийн дагуу холбогдох судалгаа, ёс зүйн зөвлөлийн тайлан, мэдээллийг гарган 2019 оны 9 сарын 19-ны өдөр хүргүүлсэн.

            Тус газрын даргын зөвлөлийн хурлаар Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн аймгийн ЗДТГ-т хүргүүлэхээр бэлэн болгов.

            Байгууллагын цахим хуудсанд 5, мэдээллийн самбарт 6 төрлийн мэдээлэл байршуулж, 3-р улирлын товч мэдээлэл бүхий гарын авлага гарган иргэдэд тарааж, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажилласан.

Иргэдэд үйлчлэх төвд Даваа, Мягмар, Пүрэв гаригуудад 1000-1600  цагт тус газрын Үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны мэргэжилтнийг ажиллах хуваарийг гарган хүргүүлсэн. Тус мэргэжилтэн 9 дүгээр сарын 18-аас 25-ныг хүртэл хугацаанд Улаанбаатарт зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчдийг зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Шинэ хөдөө төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөөврийн чанга яригч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат, проектор, проекторын дэлгэц, цахилгаан үүсгүүр зэрэг нийт 4.955.700 төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр хангаж, ажиллах нөхцлийг сайжруулсан.  Хөрөнгийг хууль, журмын дагуу бүртгэлд авсан.

Байгууллагад 9 сарын 23-ны байдлаар 21 өргөдөл ирсэн. 20 өргөдлийг хугацаанд нь бүрэн шийдвэрлэж, хугацаа болоогүй 1 өргөдөл байна.

            Байгууллагын шуурхай хурлыг 4 удаа зохион байгуулж, 7 хоног тутмын үйл ажиллагааг хэлэлцэх, гүйцэтгэлийг үнэлэх, цаг үеийн мэдээллээр хангах, цаг үеийн ажилтай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагаа: Байгууллагын төсвийг зориулалтын дагуу зарцуулан ажиллаж, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж 3 бүлгийн 20 заалтын дагуу 8 дугаарсарын мэдээллийг хугацаанд нь цахим хуудсанд бүрэн  байршуулсан.

Шилмэл мал-Шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэнхудалдаа:

Аймгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, сурталчилах, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн харилцаа тогтоох, зах зээлийн холбоо тогтоох, Монгол мал, Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2019.09.04-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн дагуу  Шилмэл мал шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааг 2019.09.06-2019.09.12-ны өдрүүдэд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулсан.

Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 32 иргэн, 1 хоршоо өөрсдийн үйлдвэрлэсэн 67 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож 25.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна

            Үзэсгэлэн худалдааг аймаг, сумдын ЗДТГ хамтран дараах арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд:

  • Шилмэл мал, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах арга хэмжээ
  • Оёмол, нэхмэл бүтээгдэхүүний үзүүлбэр
  • Уламжлалт хоол үйлдвэрлэгчдийн ур чадварын уралдаан
  • Металл хийц үйлдвэрлэгчдийн ур чадварын тэмцээн
  • Хуванцар савны хор уршгийн талаарх сурталчилгаа
  • Амьд малын худалдаа
  • Үнэгүй шахам сугалаа
  • Гүүтэй айлын гүзээтэй хүү айраг уух тэмцээн

Шилмэл мал шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаа:

Шилмэл мал, шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд  Азарга 2, гүү 1, эм хонь 5,үнээ 2, эм хонь 5,хуц 12,ухна 9, эм ямаа 3, нийт  34 мал оролцож, Шилмэл хээлтүүлэгчээр 5-р багийн малчин Ж.Батбилэгийн Бор азарга тэргүүн байр, Шилмэл хээлтэгчээр 5-р багийн малчин О.Нямын  хул гүү тэргүүн байр, 5-р багийн малчин Г.Майнбаярын  ягаан халзан үнээ дэд байр эзлэв.

 Шилдэг хүнсний бүтээгдэхүүн төрөлд 1 байр, хамгийн их ургац авсан төрөлд 1 байр, нөөшилсөн бүтээгдэхүүн төрөлд 1 байр, уламжлалт хоол үйлдэрлэл төрөл 2 байр, бусад уралдаан тэмцээнд 1-2 байр шалгаруулж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд шагналыг гардуулсан. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтанд 4.0 сая төгрөг зарцуулсан байна.

“Шилмэл мал, шилдэг бүтээгдэхүүн” шалгаруулах улсын үзэсгэлэн худалдаанд ЦСҮТөвийн 8 хуц, 5-р багийн малчин О.Нямын унагатай гүү оролцож, Цөм сүргийн үржлийн төвийн 3 настай хуц дэд байранд оров.september-4

Уралдаан, тэмцээн:

Үзэсгэлэн худалдааны үеэр иргэдийн дунд үнэгүй шахам сугалаа явуулж, урамшуулах, идэвхижүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, сугалааны үйл ажиллагаанд 44 иргэн азтан болсон байна.

            Гүүтэй айлын гүзээтэй хүү айраг уух тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулсан.

            Металлыг гар аргаар боловсруулах чадамжийг сурталчилах хүрээнд аймгийн МСҮТ-тэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин өгөгдсөн даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд жижиг төмөр тулга хийх даалгаврыг гүйцэтгэн, нийт 9 иргэн, оюутан оролцсноос,  Нэг, Хоёрдугаар байрыг МСҮТ-ийн оюутан Э.Ариунжаргал, Б.Доржрагчаа нар эзэлсэн.september5

             Мал аж ахуйн талаар:        2019-2020 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэргжүүлэн ажиллаж байна. Аймгийн өвс, тэжээлийн  аюулгүйн нөөцөд  өнгөрсөн жил бэлтгэсэн 80тн өвс, 26 тн тэжээл, Сүмбэр суманд 80.3 тн өнжмөл өвс, Баянтал суманд 20 тн өнжмөл өвс, 3.5 тн тэжээл, Шивээговь суманд 14 тн өнжмөл өвс буюу сумдын  аюулгүйн  нөөцөд нийт 114.3 тн өвс,  3.5 тн тэжээлийн нөөцтэй байна.

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр зөвлөмж бэлтгэн 3 сумын ХАА-н тасагт  хүргүүлэв. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгаврыг Баянтал сумын 19,Сүмбэр сумын152, Шивээговь сумын 46, нийт  217 малчин өрхөд хүргүүлсэн.                             Өвлийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд өвөлд бэлэн байгаа5

  • хашаа хороо 660, үүнээс Баянталд 66, Сүмбэрт 480, Шивээговьд 114;
  • бэлчээрийн худаг 324 байна.

Малах отрын бүсэд 9 дүгээр сарын байдлаар 118 өрхийн 71994 мал өвөлжихөөр буусан байна. ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын захиргааны мэргэжилтэн Малах отрын бүсийн бэлчээрийн ургац, даацыг тодорхойлох ажлыг гүйцэтгэн, ургац 1.0 ц/га, даац нь хонин толгойд шилжүүлснээр 78.9 мян мал багтах тооцоо гаргажээ.

Дорнод, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн нутагт Сүмбэр сумын 16 малчин  өрхийн  нийт 14030  толгой мал өвөлжихөөр отроор нүүсэн.

Орон нутагт хадлан бэлтгэх боломжгүй тул малчид өвс, тэжээлийн хэрэгцээг 100 хувь худалдан авахаар төлөвлөсөн. Дорнод аймгийн Булган сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 хадлангийн салаа, 2 иргэн хадланд  гарч 13600 боодол өвс хадсан  мэдээлэлтэй байна.

2019 онд бэлтгэсэн хонь, тэмээний ноосны урамшууллын материалыг сумдаас авч, баримтыг тулган, шалгав. Аймгийн нэгтгэсэн дүнгээр нийт 214 малчин өрх 78.3 тн хонь,тэмээний ноосыг үндэсний үйлдвэрт тушаасан байна.

 Газар тариалангийн салбар:

Ургац хураалтын үе ул шинэ ургацаа сурталчлах ажлыг “Шилмэл мал-Шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаагаар зохион байгуулж, ногоочдоо шалгаруулан, урамшуулав. 9 сарын 20-ны байдлаар төмс 1.7 га талбайгаас 34.6 тн төмс, 1.5 га талбайгаас 30.7 тн хүнсний ногоо хураан авсан байна.

Улаанбаатарт зохион байгуулагдаж буй улсын үзэсгэлэн худалдаанд 2 ногоочин 5 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2019 оны 09-р  сарын үнийн  мэдээ

 Наймдугаар сарын сүүлч 9-р сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлтөсч байгаа тул зах зээлд худалдаалагдаж буй Үхрийн /ястай, цул/ махны үнэ 500 төгрөгөөр,Адууны ястай мах 500 төгрөгөөр, төмс болон зарим, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 100-300 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй  байна.  Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000-1200 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1  

Үхрийн мах

Ястай 9500 8000 –       500
Цул 12000           11000 -500
2  

Хонины мах

Ястай 7500 6500
Цул 11000 10000
3  

Адууны мах

Ястай 8000 5000 -500
Цул 9500 9000
4  

Ямааны мах

Ястай 7000 6000
цул 9000 8500
5  

Тахианы мах

Гуя 8500 8500 +250
мөч 9200 8500
6  

Лууван

монгол 2000 1500 +300
хятад
 

7

 

төмс

монгол 1000 700 -50
хятад
 

8

 

Байцаа

монгол 1500 1200 -300
хятад
 

9

 

чинжүү

монгол
хятад 7000 6800
 

10

 

Манжин

монгол 1300 1200 -50
хятад
 

11

 

Сонгино бөөрөнхий

Монгол 2000 1600
Хятад 1600 1200
12 Помидор монгол 6000 5500
13 Өргөст хэмх монгол 3500 3000
14 Элсэн чихэр монгол 2100 1800
 

15

 

Будаа

Цагаан задгай кг 2500 2000 -100
Шар слава кг 3100 2900
Гурвалжин будаа кг 3800 2200
 

16

 

Сүү

Задгай 1500 1400
Сүү ХХК 0,5л
Сүү ХХК 1л 3000 2950 +300
 

17

 

Тараг

Задгай 2500 2000
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг  

4800

 

3800

18 Талх Чойр талх 1200 800
 

19

 

Өндөг

ОХУ 450 300 -5
Монгол 400 250 -15
 

20

 

 

Алтан тарианы гурил

Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 1650 1600
Савласан дээд 1650 1600
Савласан 1-р зэрэг 1300 1200
Савласан 2-р зэрэг 1500 1450
 

21

Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
 

22

 

Гоймон

Алейка 1600 1500
А/тариа савхан 1000 900