АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ХУРАЛ БОЛЛОО.

58

    2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, холбогдох сумдын Засаг дарга, ХХААХҮЯ-ны харъяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн байгууллагын болон малчдын төлөөлөл оролцож, Хэрлэнбаян-Улаан, Малх отрын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус 2 зөвлөлийн хурал зохион байгуулагдав.

Хурлаар тухайн 2 отрын бүс нутагт мал өвөлжүүлэхээр санал өгсөн аймгуудын зуншлага, намрын бэлчээрийн даац, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаарх мэдээллүүдийг сонсож, отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах, отрын бүсэд хэдэн мал оруулах боломжийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Малх отрын бүсийн даац багтаамжийг харгалзан Дундговь аймгаас 2019-2020 оны өвөл, хавар 30000 толгой малыг отроор оруулахаар, бусад аймгийн мал, ялангуяа адууг Малх отрын бүсэд өвөлжүүлэхгүй гэж шийдвэрлэв.

Отрын бүсэд оруулах малчдын овог нэр, регистрийн дугаар, харъяалал, ам бүлийн тоо, А данс дээрх малын тоо, төрлийн мэдээлэл зэргийг тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сум бүрээр нэгтгэн, ирүүлэх бөгөөд тухайн мэдээллийг үндэслэн Мал эмнэлгийн байгууллагаас хуульд заасан эрхийн хүрээнд хяналтын цэг байгуулж, гарал үүсэл, малын эрүүл мэндийн үзлэг, хяналтыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

  1. Мал эмнэлэгийн нэгжтэй гэрээ хийсэн, өрхийн эрүүл мэндийн дэвтэртэй байх
  2. Тухайн онд хийгдсэн мал эмнэлэгийн ажил үйлчилгээний бичилтийг бүрэн бичүүлсэн байх
  3. Мал отрын бүс нутагт бүртгэгдсэн гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байх
  4. 2018 оны жилийн эцсийн “А” дансны мэдээлэл үнэн зөв байх

Отрын бүсэд буух газар, ашиглах ус, төлбөр хураамжийн асуудлыг аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн хариуцан ажиллана.

Отрын бүсэд буух газар, ашиглах ус, төлбөр хураамжийн асуудлыг аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн хариуцан ажиллана

Capture Capture.PNG1