Ажлын байрны сэтгэл ханамжийн судалгааны нэгтгэл

258
  1. Нас:

25-40 насны 5

41-ээс дээш насны 6

  1. Улсад ажилласан жил: 5-40 жил ажилласан албан хаагчид байна.
  2. Та эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна уу.

Тийм 11

  1. 4. Та өөрийн ажилдаа хэр сэтгэл ханамжтай байна вэ?

Тийм гэж 11 албан хаагч хариулсан.

  1. Ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгааны тохижилт

Сайн гэж 1, Дунд 10 гэж хариулсан

  1. Техник тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй байдал
  • Тоног төхөөрөмж хүрэлцээтэй гэж 3
  • Дутмаг гэж 5
  • Хариулаагүй 2
  • Хүрэлцээтэй боловч принтерийн хор хүрэлцээгүй.
  1. Хамт олны нэгдмэл соёл төлөвшсөн байдал
  • Хамт олны нэгдмэл байдал, соёл төлөвшил хангалттай түвшинд биш
  • Төлөвшөөгүй
  • Дунд
  • Хэвийн. Гэхдээ цаашид анхаарах, нэгдэх, төлөвших
  • Дунд зэрэг, ямар ч ажилтай хобогдолтой юм ярьдаггүй. Дэл сул юм ярьдаг. Энэ нь төлөвшөөгүй байдал юм
  • Боломжийн
  1. Танай албаны албан хаагчдын ажлын байрны цаг ашиглалт

Сайн гэж 1, Дунд гэж 10 албан хаагч хариулсан.

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах талаар саналаа бичнэ үү?
  • Албан хаагч бүр хариуцсан ажилдаа сэтгэл гаргаж, бүтээлч хандах, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулахад төсвөөс зохих хэмжээний зардал гаргах
  • Хүн бүр үндсэн ажлаа сайн хийх
  • Ажлын байрны нөхцөл хангалттай, анхан шатны үйлдвэрлэлтэй танилцаж байх
  • Хариуцлагатай байдлыг сайжруулах нөлөөллийн ажил зохион байгуулах, санаачилгатай ажиллах
  • Ажилтан бүр ёс зүйтэй, эвсэг, нэг санаа зорилготой байж хамтран ажилладаг болох. Бие биенээ хүндэлж хүнээс үг сонсож сурах
  • Ажлын байрны тоног төхөөрөмж дутмаг, санхүүжилт хангалтгүйгээс принтерийн хор, цэнэглэгч, өнгөт принтер, нуруулдагч, баримт үзэгч, үдээс, цаас, хавтас гэх мэт. Маш хүйтэн.
  • Техник тоног төхөөрөмжөөр хангах, зарим албан хаагч зан харилцаагаа өөрчлөх хээргтэй
  • Хамт олны нэгдмэл байдал, албан хаагч бүр цаг ашиглалтыг сайжруулах хэрэгтэй байх
  • Өөрийн гэсэн байртай юм уу мал эмнэлэгийн газар байртай болбол өрөөндөө олуулаа суухүй тав тухтай ажиллах.
  • Албан хаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал:

  1. Байгууллагын соёл, албан хаагчдыг чадваржуулах, харилцаа хандлага, бүтээлч байдлыг төлөвшүүлэх дотоод сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулах
  2. Нягтлан бодогч байгууллагын бичиг хэргийн зардлын төсвийг хүрэлцээтэй, тооцоо судалгаатай, үндэслэлтэй гарган 2020 оны байгууллагын төсөв батлуулахад анхаарах
  3. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах

Нэгтгэсэн:                              Б.Гандулам