Мал эмнэлэг

Мал эмнэлгийн алба нь албаны дарга, халдварт өвчин тархвар судлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, МЭАЦ-ийн лабораторийн эрхлэгч, ариун цэвэр магадлан шинжилгээний эмч гэсэн 4 орон тоотойгоор ажиллаж байна.  meh-1

Аймгийн мал эмнэлгийн албаны хамт олон

Төрөөс үзүүлж буй мал эмнэлгийн ажил үйлчилгээг дараах бүтэц, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, малын болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах ажилд томоохон үүрэг, хариуцлага хүлээн ажилладаг. Үүнд:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газар
  • МЭҮГ-ын Мал эмнэлгийн хэлтэс
  • Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн алба
  • Сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг
  • Сумдын Мал эмнэлгийн нэгж
  • Малчид, мал бүхий иргэд, гахай, шувуу үржүүлэгч

            Аймгийн мал эмнэлгийн алба нь төрөөс үзүүлж буй мал эмнэлгийн ажил үйлчилгээг бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөрийг үндэслэн боловсруулж, аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах ба хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцон хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах үүрэг хүлээдэг.

            Сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг нь мал эмнэлгийн нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, сумын нутаг дэвсгэр дэх малын өвчлөлийн эпизоотологийн судалгааг нарийвчилсан байдлаар гарган түүний дагуу мал сүргийг халдварт паразиттах өвчнөөс урьчилан  сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулах үүрэг хүлээдэг.

            Сумдын мал эмнэлгийн нэгж нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, эмчлэн сэргийлэх арга хэмжээг малчны хотонд гардан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Тухайн жилд угаалга, тарилга, туулга, боловсруулалт, ариутгал халдваргүйтгэл, лабораторийн оношлогоо шинжилгээнд хамруулах суурийг малын өвчлөлийн эпизоотологийн судалгааг үндэслэн төлөвлөж гэрээ, захиалгын дагуу хийж гүйцэтгэнэ. Мөн гэрээт малчин өрхийн малын өвчлөлийн анхны дуудлага үйлчилгээ, эмийн худалдаа зэргийг хариуцан  малчдыг мэргэжил арга зүйн зөвөлгөө, тусламж, заавраар хангаж ажиллана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ үзүүлж буй МЭН-ийн мэдээлэл:

 

Дд

 

Сумын нэр

 

Багийн нэр

 

 

Нэгжийн нэр

 

Нэгжийн эзэн, малын эмчийн нэр

 

 

 

 

1

 

 

 

Сүмбэр

4,5 “АМГЭНА” ХХК,                 МЭН Ш.Амарсайхан
5 “Чинцолмон” ХХК, МЭН Г.Наранчимэг

Д.Мөнхтуул

6 “Хөдөлмөрийн оч” ХХК, МЭН Д.Ундрах
6 “Уранхэрлэн” ХХК, МЭН С.Энх-Амгалан
6 “Аравжих баян эрдэнэ” ХХК, МЭН Д.Ганбаатар
4,5 “БИСИАЙЭС” ХХК,             МЭН М.Ариунаа

Б.Гэрэлдамба

2 Баянтал 1,2 “Хилийн дэлгэрэх” ХХК, МЭН Л.Сүрэнсугир
3 Шивээговь

 

1,2 “ДЭОР” МЭН,ХХК П.Сарангэрэл

    Малчид, гахай шувуу үржүүлэгчид нь мал, амьтны тоо толгойноос үл хамааран  харъяа сумын ЗДТГ-ын МЭҮТасагт хандаж мал эмнэлгийн нэгжтэй гэрээ байгуулах ба  мал, амьтнаа мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулах үүрэг хүлээнэ.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Аймгийн мал эмнэлгийн албанд 4, сумдын ЗДТГ-ын МЭҮТ-т 3, сумдын    МЭН-д 10 нийт 17 эмч баг болон ажиллаж, төрөөс мал эмнэлгийн талаар үзүүлж буй ажил үйлчилгээг орон нутагтаа хэрэгжүүлэн мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Малын эмч нарын мэргэшсэн байдлыг хангах зорилгоор алба, тасаг, нэгжийн эмч нарыг улс, бүс, орон нутгийн мэргэжлийн сургалтанд хамруулан чадавхижуулж байна. Аймгийн хэмжээнд 8 мал эмнэлгийн нэгж ажиллаж байгаа ба төр хувийн хэвшлийн мал эмнэлгийн харилцан уялдаа холбоог сайжруулах,  нэгжийг бэхжүүлэх, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэж ирлээ.meh-3      Жил бүр давхардсан тоогоор 1.1 сая.тол мал, амьтныг халдварт, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулж, МЭН-ийн эмч нараас үзүүлсэн ажил үйлчилгээний хөлсөнд орон нутгийн төсвөөс 15.0-20.0 сая.төг, улсын төсвөөс  90.0-125.0 сая.төг олгодог.

            Мал эмнэлгийн ажил үйлчилгээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 05-ны өдрийн 28 тоот тогтоолоор батлагдсан тарифийг мөрдөж байна.

Дд Мал эмнэлгийн арга хэмжээний нэр Ажил үйлчилгээний хөлсийг хариуцах эзэн
1 Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт Улсын төсвөөс
2 Ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт Орон нутгийн төсвөөс
3 Паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээ /тарилга, туулгалт, угаалга,  боловсруулалт/ Малчид
4 Ариутгал халдваргүйтгэл /өвөлжөө, хаваржаа, худаг уст цэг, бэлчээр, тоног хэрэгсэл/ Малчид
5 Лабораторийн оношлогоо шинжилгээ /малаас хүнд халдварладаг бруцеллёз, адууны ям, үхрийн сүрьеэ/ Орон нутгийн төсвөөс
6 Малын өвчлөлийн дуудлага үйлчилгээ Малчид

Улсын хэмжээнд “Монгол мал” хөтөлбөр, “Малын бруцеллёзтой тэмцэх стратеги төлөвлөгөө”, “Гоц халдварт шүлхийтэй тэмцэх стратеги төлөвлөгөө” зэрэг мал эмнэлгийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

“Монгол мал үндэсний хөлтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийн алба, тасаг, нэгжид дараах хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнд:

МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАНД:
Дд Багаж, тоног төхөөрөмжийн нэр Он Тоо ширхэг Нэгжийн үнэ Бүгд үнэ
1 Мал эмнэлгийн ариутгалын автомашин 2012 1 40948772 40948772
2 Вакцин хадгалах хүйтэн хэлхээний камер 2012 1 18257900 18257900
3 ПГУ-ын ариун шүүгээ 2012 1 8373800 8373800
4 ПГУ-ын оношлогооны багаж, иж бүрдэл 2012 1 6890000 6890000
5 ПГУ-ын машин 2012 1 25991000 25991000
6 Элиза уншигч 2012 1 8700000 8700000
7 Лабораторийн ширээ 2012 1 2180000 2180000
8 Мөсний машин 2012 1 570000 570000
9 Цахилгаан үүсгүүр 2011 1 4622991 4622991
10 Ионгүйжүүлсэн ус нэрэгч 2011 1 5200000 5200000
11 Электропорезын аппарат 2012 1 4160000 4160000
12 Молекул биологийн центрфуг 2012 1 2125000 2125000
13 Хөргөгч /-65/ 2012 1 9800000 9800000
14 Хөргөгч /-86/ 2012 1 6870000 6870000
15 Бага температурын хөлдөөгч 2012 1 8681714 8681714
16 Лабораторийн 73 нэр төрлийн хэрэгсэл 2013 73 0 9101728
17 Усан ванн 2013 5 126029 630145
18 Үзгэн РН метр 2013 4 116339 465356
ДҮН 163568406

meh-5МАА-н гаралтай цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх зориулалт бүхий 400л-ийн багтаамжтай автомашин

meh-6Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оношлогооны ”ЭЛИЗА” төхөөрөмж

meh-7Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оношлогоо шинжилгээний

”ПГУ”-ын төхөөрөмж

МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГТ:
Дд Багаж, тоног төхөөрөмжийн нэр Он Тоо  ширхэг Нэг бүрийн үнэ Бүгд үнэ
1 Автомашин 2011 3 19990000 59970000
2 Компьютер, дагалдах хэрэгсэл 2011 3 639999 1919997
3 Принтер 2011 3 179999 539997
4 Газар зүйн байршил тогтоогч 2011 3 473000 1419000
5 Цахим сүлжээний модемь 2011 3 79200 237600
ДҮН 64086594
МАЛ ЭМНЭЛГИЙН НЭГЖИД:
Дд Багаж, тоног төхөөрөмжийн нэр Он Тоо   ширхэг Нэг бүрийн үнэ Бүгд үнэ
1 Хөргүүр 2012 6 337662 2025972
2 Температур, чийг хэмжигч 2012 6 156488 938928
3 Шилэн нүүртэй хөргөгч 2012 6 326800 1960800
4 Автомат пипетик /20-200/ 2013 6 92500 555000
5 Автомат пипетик /100-1000/ 2013 6 92800 556800
6 Автомат пипетикны хушуу 2013 12000 6.0045 72054
7 Ариутгалын мотопомп 2012 6 321286 1927716
8 Түргэн тусламжийн аптек 2012 6 930232 5581392
9 Түргэн тусламжийн иж бүрдэл-1 2012 6 95319 571914
10 Түргэн тусламжийн иж бүрдэл-2 2012 6 92899 557394
11 Түргэн тусламжийн иж бүрдэл-3 2012 6 64409 386454
12 Түргэн тусламжийн иж бүрдэл-4 2012 6 94329 565974
13 Зөөврийн центрфуг 2012 6 257722 1546332
14 Зөөврийн халдваргүйжүүлэлтийн мотопомп 2012 6 260600 1563600
15 Усан ванн 2013 6 126029 756174
16 Үзгэн РН метр 2013 6 116339 698034
ДҮН 20264538

 2012-2021 онуудад хэрэгжих “Малын бруцеллёзоос эрүүлжүүлэх стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 онд мэдрэмтгий малыг нас, хүйс харгалзахгүй толгой дараалан, 2013-2016 онуудад мэдрэмтгий төл малыг толгой дараалан вакцинжуулж дархлаажуулаад байна. 2016 онд 93.7 мян.тун вакцин хүлээн авч 93.7 мян.тол охин тугал, хурга, ишиг вакцинжуулахаас 93.5 мян.тол төл мал вакцинжуулж, гүйцэтгэл 99.7%. Ажил үйлчилгээний хөлсөнд улсын төсвөөс 14.0 сая төгрөг олгов. Мөн хүн амын хүнсний хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг өрх, аж ахуйн нэгжийн саалийн мал, хээлтүүлэгчийг төлөвлөгөөт болон тандалт шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ арга хэмжээнд жил бүр 2.0-3.0 мян.тол малыг хамруулж, үр дүнг тооцож хэрэглэгчдэд мэдээлж ажиллаа.

“Гоц халдварт шүлхийтэй тэмцэх стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд           2010-2014 онуудад аймгийн нутаг дэвсгэр дэх мэдрэмтгий малыг жилд 2 удаа вакцинжуулан дархлаажуулах, тандалт шинжилгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн. 2010 оны 11 сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 6-р багийн “Муу хөөт” гэдэг газар анх “О” хэвшлийн шүлхий өвчний голомт үүссэн. Үүнээс хойш 5 жилийн дараа дахин Сүмбэр сумын 6-р багийн АДОБН-ийн “Муу хөөт” гэдэг газарт “А” хэвшлийн шүлхийн голомт үүссэн нь УМЭАЦТЛ-ийн 2016 оны 7 сарын 18-ны өдрийн баталгаажуулах шинжилгээний дүнгээр тогтоогдсон. Гоц халдварт шүлхийтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд аймгийн нутаг дэвсгэр дэх мэдрэмтгий малыг толгой дараалан вакцинжуулах ажлыг 4 үе шаттайгаар зохион байгуулан  490.5 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 99.7%. Вакцинжуулалтын ажил үйлчилгээний хөлсөнд 75.0 сая төгрөг олгов.  Гоц халдварт шүлхийн голомтыг устгах, халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээг холбогдох эрх зүйн актын хүрээнд шуурхай, оновчтой хэрэгжүүлснээр халдварын тархалтыг барьж чадлаа.meh-8

Голомт, голомтын бүсийн 262 үхэрт үзлэг хийж анхны оношийг эмнэл зүйн шинж тэмдэгээр тавьж,  УМЭАЦТЛ-ийн баталгаажуулах шинжилгээгээр нотлов.

meh-9

Шүлхийн ил шинж тэмдэг үзүүлсэн үхрээс дээж авч бэлтгэн УМЭАЦТЛ-д хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

meh-10

Гоц халдварт шүлхийн вирусийн халдвар авсан үхрийн амны хөндийд илрэх эмнэл зүйн шинж тэмдэг. Ил шинж тэмдэг илэрсэн эхний 3 хоногт хэлний хучуур эд хуурах ба ховхорч унасан байдал.meh11

Гоц халдварт шүлхийгээр өвчилж үхсэн 4, нядалсан 1, устгасан 16 нийт 21 үхрийг булшлах ажлыг зааврын дагуу хийв.

meh-12

Шүлхийн голомт үүссэн суурийн хашаа, хороо, бууц, худаг уст цэгийг халдваргүйжүүлэх 2 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 13480м2 талбайг халдваргүйжүүлэв.