Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори

МЭА-ны мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори нь УМЭАЦТЛ-той хамтран сүлжээ лабораторийн зарчмаар ажиллаж, дараах оношлогоо шинжилгээг хийж байна. Үүнд:

  • Аймгийн мал, амьтанд тохиолдож байгаа халдварт паразиттах, халдваргүй өвчнийг оношлох, тандах.
  • Малаас гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ хийж, баталгаажуулах.

Тус лаборатори нь мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн эмгэг эдийн дээжинд 55 стандарт арга зүй ашиглан 74 нэр төрлийн оношлогоо, шинжилгээ хийж байна.  

meh

МЭАЦ-ийн  магадлан шинжилгээний нэр, төрөл

Дээжийн нэр Тодорхойлох үзүүлэлт Стандартын нэр Шинжилгээний үнэ
1 Сүү, сүүн бүтээгдэхүүн (сүүн, тослог, уураглаг, исгэлэн цагаан идээ) Мэдрэхүй /өнгө, үнэр, амт/   40
2 Цэвэршилт MNS 0440:1983 500
3 Нягт MNS 0453:1983 500
4 Хүчиллэг MNS 0400:1983 500
5 Уураг Лактоскан 500
6 Сахар Лактоскан 500
7 Тослог MNS 0399:1983 500
8 Хольц / ус, гурил, сод/ MNS 3503:1983 500
9 Хуурай бодис MNS 0401:1975 500
10 Шүвтэр MNS 3504:1983 500
11 Мастит MNS 5814:2007 500
12 Бруцеллёзын эсрэг бием MNS 5198:2002 200
13 Salmonella spp MNS ISO 6579:1999 1000
14 E.Coli MNS ISO 7251:1995 1000
15 Staphylococcus spp. MNS ISO 6888-1,2:2011 1000
16 Bacillus cereus spp. MNS ISO 7932:1999 1000
17 Clostridium perfringens MNS ISO 7937:2000 1000
18 Сүүн хүчлийн бактери MNS ISO 15214:2000 1000
19 Хөрөнгө, хөгц MNS ISO 6611:1999 1000
20 Мах, махан бүтээгдэхүүн (Тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа, гахай, тахианы түүхий мах)

 

 

Мэдрэхүй MNS 4080:1988 60
21 Шинэлэг байдал MNS 1161:2002 500
22 pH MNS 1161:2002 200
23 Үхсэн малын мах таних MNS 4373:1996 1500
24 Трихинелл MNS 5813:2007 1000
25 Цистицерк MNS 5812:2007 1000
26 Мал амьтны махны төрөл тодорхойлох MNS 6427:2013 1500
27 Нянгийн ерөнхий тоо MNS ISO 4833:1995 1000
28 Pseudomonus spp. MNS ISO 13720:1999 1000
29 Coliform bacteria MNS ISO 4834:1999 1000
30 Shigella spp. MNS ISO 21567:2011 1000
31 Salmonella spp MNS ISO 6579:1999 1000
32 E.Coli MNS ISO 7251:1995 1000
33 S.aureus MNS ISO 6888-1:2011 1000
34 Bacillus cereus spp. MNS ISO 7932:1999 1000
35 Clostridium perfringens MNS ISO 7937:2000 1000
36 Хөрөнгө, хөгцийн колони тоолох MNS ISO 7954:1995 1000
37  

Тахианы өндөг

Шохойн бүрхүүлийн бүрэн бүтэн байдал MNS 3244:1989 200
38 Хийн цэврүүний байдал 200
39 Шар уургийн хөдөлгөөн, байрлал 200
40 Нянгийн ерөнхий тоо MNS ISO 4833:1995 1000
41 Shigella spp. MNS ISO 21567:2011 1000
42 Salmonella spp MNS ISO 6579:1999 1000
43 Хөрөнгө, хөгцийн колони тоолох MNS ISO 7954:1995 1000
44 E.Coli MNS ISO 7251:1995 1000
45 Campylobacter spp. MNS ISO 10272:1999 1000
46 S.aureus MNS ISO 6888-1:2011 1000
47 Bacillus cereus spp. MNS ISO 7932:1999 1000
48 Clostridium perfringens MNS ISO 7937:2000 1000
49 Ус (мал, амьтны ундны) Нянгийн ерөнхий тоо MNS ISO 4833:1995 1000
50 Гэдэсний савханцрын таньц MNS 5668:2006 1000
51  

Багсармал, хорголжин, хивэгт тэжээл

Бичил мөөгөнцөр ялгах MNS 3649:1984 1000
52 Хорт чанар MNS 5125:2002 1000
53 Хүчиллэг MNS 4267:1995 500
54 Ноос, ноолуур, арьс, шир Мэдрэхүй MNS 4370:1996 100
55 Боомын эерэг бием илрүүлэх 200
 

Халдварт, паразиттах өвчний оношлогоо

шинжилгээний нэр төрөл

1 Гоц халдварт Шүлхий Элиза /үйлдвэрлэгчийн заавар/
2 Зооноз халдварт

 

Галзуу БХ-ПГУ /үйлдвэрлэгчийн заавар/
3 Боом ПГУ, Нян судлал
4 Бруцеллёз MNS 5198:2002 /ХХУ, НУ, РБУ/

ПГУ, ЭЛИЗА /үлдвэрлэгчийн заавар/

5 Үхрийн сүрьеэ /Сүрьеэлүүр/
6 Адууны ям MNS 5200:2002
7 Халдварт Гударга ПГУ /үлдвэрлэгчийн заавар/
8 Адууны халдварт цус багадах НТУ
9 Энзоот зулбах /ХХУ/
10 Дуут хавдар Нян судлал
11 Шөвөг яр  Нян судлал
12 Дотрийн халдварт хордлого  Нян судлал
13 Цусан халдвар Нян судлал
14 Сальмонеллёз үүсгэгчийн эсрэг бием илрүүлэх MNS 5201:2002
15 Кампилобактериоз үүсгэгчийн эсрэг бием илрүүлэх MNS 5202:2002
16 Хламидиоз үүсгэгчийн эсрэг бием илрүүлэх MNS 3574:1983
17 Малын цахлай өвчний үүсгэгч илрүүлэх MNS 4926:2000
18 Паразит өвчний шинжилгээ /Баас, түрхуц, бэлдмэлд/ Гельминт (гельминт болон тэдгээрийн үе хэсэг, өндөг, авгалдай), кокцидын ооцист илрүүлэх MNS 6471:2014
19 Гадаад паразит MNS 4987:2000 Дурандах

 

Төлөвлөгөөт шинжилгээ:

  • 2016 онд лабораторийн төлөвлөгөөт оношлогоо шинжилгээнд 7.1 мян.тол мал хамруулахаас 7.0 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 98.5%. Бруцеллёзын төлөвлөгөөт шинжилгээнд 2000 толгой мал хамруулахаас 2000 толгой мал хамруулж, гүйцэтгэл 100%. Шинжилгээний дүнгээр 1953 мал сөрөг, 47 мал эерэг дүн үзүүлж, шинжилгээнд хамрагдсан малд эзлэх бруцеллёзын өвчлөл 2.3%.          Оношлогоо шинжилгээгээр адууны ям, үхрийн сүрьеэ, боом, галзуу, вирусын зулбах, цусан халдвар, дотрын халдварт хордлого зэрэг хяналтанд байдаг өвчнүүд илрээгүй.

Тандалт шинжилгээ:

 – Хүн амын хүнсний хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 33 өрхийн 366 малыг тандалт шинжилгээнд хамруулав. Үүнээс 179 саалийн үнээнд бруцеллёз, сүрьеэгийн, 116 ямаа, 71 тэмээнд бруцеллёзын шинжилгээ хийлээ. Шинжилгээний дүнгээр 16 мал эерэг, 350 мал сөрөг дүн үзүүлж, өвчлөл 4.3%.  МЭАЦЛ-ийн шинжилгээний дүнг баталгаажуулах зорилгоор эерэг гарсан дээжийг УМЭАЦТЛ-д хүргэж  баталгаажуулах шинжилгээ хийлгэхэд 100% эерэг дүн үзүүлжээ. Сүрьеэгийн харшил сорилд хамрагдсан 179 саалийн үнээнд өвчлөл илрээгүй. Бруцеллёзын шинжилгээгээр эерэг дүн үзүүлсэн 25 өрхийн 63 толгой малыг “Бруцеллёз өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу нядлаж өрхийн дотоодын хэрэгцээнд хэрэглэх талаар зөвлөмж өгч ажиллаа.

Шинжилгээнд хамруулсан малын тоо, дүнг хүснэгтээр харуулбал:

Үзүүлэлт Хамруулсан малын тоо Эрүүл Өвчтэй Өвчлөлийн хувь
1 Төлөвлөгөөт шинжилгээ 2000 1953 47 2.3
2 Тандалт шинжилгээ 366 350 16 4.3
Нийт 2366 2303 63 2.7

 

УМЭАЦТЛ-той байгуулсан №2016/15 тоот гэрээ, ажлын удирдамжийн дагуу  шүлхий өвчний байгалийн халдвар болон вакцины дархлаажилт шалгах ийлдэс судлалын тандалт шинжилгээг зохион байгуулав. Шинжилгээнд Сүмбэр, Баянтал сумдын  38 өрхийн 750 малыг хамруулж     МЭАЦЛ-д ELISA урвалаар, баталгаажуулах шинжилгээг УМЭАЦТЛ-т хийлгэв. Баталгаажуулах шинжилгээгээр 6 өрхийн 10 мал эерэг 7 өрхийн 740 мал сөрөг дүн үзүүлж, байгалийн халдвар 1.3%. Шүлхийн вакцины дархлааны түвшин тогтоох шинжилгээнд 110 дээж хамруулахад “О”  хэвшилд 90%, “А” хэвшилд 87.2 %-ийн дархлаа тогтсон дүн үзүүллээ.  

Зарим халдварт өвчний оношийг баталгаажуулах, үүсгэгчийг илрүүлэх зорилгоор УМЭАЦТЛ-д 8 удаа 484ш дээж хүргэхэд 26 эерэг, 458 сөрөг урвал үзүүлж бруцеллёз, гоц халдварт шүлхий, маеди-висна, адууны нийлүүлгийн өвчин оношлогдон баталгаажсан. Шинжилгээний дүнг үндэслэн тухайн өвчинтэй тэмцэх зааврыг хэрэгжүүлж ажиллаа.

Нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд малаас гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ үзүүлдэг 21 цэгийн махны 64, сүүний  241, арьс ширний 58, ноос, ноолуурын 160, өндөгний 104 сорьцонд МЭАЦ-ийн магадлан шинжилгээ хийж, 49.9тн мах, 19.3тн сүү, 32.8тн ноос ноолуур, 2.0 мян.ш өндөг, 27.4 мян.ш арьс ширийг баталгаажуулав. Магадлан шинжилгээгээр сүүний 5, өндөгний 53ш нийт 58ш дээж стандартын шаардлага хангаагүй тул худалдаалахыг хориглов.

meh-1