Газар тариалангийн үйлдвэрлэл

2016 онд газар тариалангийн эргэлтийн талбай 74,97 га-д хүрч 6,7 хувиар нэмэгдсэн. Нийт талбайн 23,04 га буюу 30,7%-д төмс 18,3 га буюу 24,4%-д хүнсний ногоо 10,16 га буюу 13,6 %-д тэжээлийн ургамал,  13,268 га буюу 17,7%-д жимсгэнэ тариалж 3 га буюу  4 %-ийг уриншилсан, 7.202 га буюу  9,6% нь өнжсөн  байна.

2016 оны тариалалт, ургац хураалт /сумдаар/:

Сумдын нэр Тариалалт Ургац хураалт
Төмс Хүнсний ногоо Тэжээлийн ургамал Жимс жимсгэнэ Төмс Хүнсний ногоо Тэжээлийн ургамал Жимс жимсгэнэ
1 Сүмбэр 18.4 11.07 10.16 0.06 78.7 38.5 5.16 1.98
2 Баянтал 1.3 1.8 0.01 5.25 6.3 0.04
3 Шивээговь 3.41 5.36 25.76 72.53
  Дүн 23.04 18.3 10.16 0.07 97.74 117.2 5.16 2.02

 

2016 онд орон нутгийн үйлдвэрлэлээр төмс, хүнсний ногооны хэрэгцээг дунджаар 13,5 хувьтай хангасан нь өмнөх оноос 45,7 хувиар нэмэгдсэн. Төмс, хүнсний ногооны тариалалт өмнөх оноос 14,7 га-гаар буюу 109 хувиар, хураасан ургац 67,9 тн-оор буюу 44,2 хувиар нэмэгдсэн, нэгжийн дундаж ургац 61,4 цн/га болж  өмнөх оноос 0,6 цн/га-аар буурсан, 10,2 га-д ногоон тэжээл тариалсан нь өмнөх оноос 8,7 га-р өссөн, 5,1 тн ургац хураан авсан нь өмнөх оноос  0,4 тн-р буурсан үзүүлэлттэй байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж тариалалтын ажлыг 05 сарын 2-ноос 06 сарын 25-ны хооронд гүйцэтгэв.capture