Мал үржил

2019 онд малын үржил, бүртгэлийн чиглэлээр:

2019 оны 2 дугаар сарын 21 нд ХХААХҮ-ийн Сайд, ХХААГ-ын даргатай байгуулсан гэрээнд тусгасан малын үржил, бүртгэлийн чиглэлийн 6 ажил үйлчилгээний хэрэгжилтийг зохион байгуулав. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, төрийн жинхэнэ албан хаагчийн сар бүрийн төлөвлөлтөд ажил үйлчилгээ бүрийг хэрэгжүүлэх 2-3 арга хэмжээг тусган, биелэлт,  үр дүнг  тооцож ажилласан.

2019 оны жилийн эцсийн мал тооллогоор:PresentationMVA

urjil-1

Аймгийн Засаг дарга, ХХААХҮ-ийн Сайдтай байгуулсан гэрээнд тусгасан 6 ажил үйлчилгээний хэрэгжилт 100 хувь.

Ажил үйлчилгээний хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнг товч дурдвал: Үүнд:

  1. Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг 2018 оны жилийн эцсийн статистик тоон мэдээлэлд үндэслэн зохион байгуулсан. Энэхүү ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт аваагүй, өөрийн нөөц боломж, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн гүйцэтгэсэн. Судалгааны дүнгээр хонины 28.3 хувь нь барга үүлдрийн хониор, 10 хувь нь үзэмчин үүлдрийн хониор сайжирсан байна. Сүмбэр үүлдрийн хонь 0.1 хувийг, Баяндэлгэр-улаан үүлдрийн ямаа 40 хувь, залаа жинст-эдрэн үүлдрийн ямаа 0.9 хувь, завхан-буурал үүлдрийн ямаа 1.7  хувийг тус тус эзэлж байна.

“Малын генетик нөөцийн тухай хууль”-н 8.3, 8.4 ,8.5, 11.1, 11.6, 11.7, 14.1.4, 16.8, 16.9, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.30.1 дэх заалт, “Монгол мал” urjil-2үндэсний хөтөлбөрийн 2.3 дахь заалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн “Санхүүжилт олгох тухай ”А/163 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай ” А/207 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн  А/236 дугаар захирамж, ХХААГ-ын даргын 2019.06.21-ны өдрийн А/19 дугаар тушаалаар үүрэгжүүлсний дагуу мал сүрэгт ангилалт, баталгаажуулалт, ээмэгжүүлэлтийн ажлыг “Мал ангилах заавар”-ыг баримтлан гэрээгээр гүйцэтгэсэн. Аймгийн хэмжээнд 4288 малыг ангилалт, баталгаажуулалтанд хамруулснаас цөм сүрэгт 1965, үржлийн сүрэгт 1458, хэрэгцээний сүрэгт 865 мал ангилан, бүртгэж, ээмэгжүүлсэн. Улсын төсвөөс батлагдсан санхүүжилт, гэрээний үүргийн биелэлт 100 хувь хэрэгжсэн.

  1. Малын генетик нөөцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 хэсэгт заасны дагуу малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэх нэгж 4, импортын эрхтэй, тусгай зөвшөөрөл бүхий ОНӨААТҮГ хэлбэрээр ажиллаж буй Сүмбэр хонины Цөм сүргийн үржлийн төвтэй нийт мэргэжлийн анхан шатны 5 байгууллага ажиллаж байна. Инвест ко-оп төслийн дэмжлэгээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Сүмбэр зоо” мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжид палкметр, лентметр, пүү зэрэг тоног төхөөрөмжийг олгов.

Малын генетик нөөцийн тухай хуулийг хялбаршуулан, брошур бэлтгэж, мал үржлийн ажил үйлчилгээний технологи, үржлийн ажлын ач холбогдлыг Шивээговь сумын малчдын зөвлөгөөнд 53 малчин, Сүмбэр сумын малчдын зөвлөгөөнд 120 малчинд,  хөдөө малчдаар явахад  34 өрхийн 61 малчинд, Сүмбэр сумын багийн өдөрлөгөөр 172 малчинд, нийтдээ 406 малчин, 612 гарын авлага тараасны үр дүнд мал үржлийн нэгжүүдтэй хамтран ажиллах санаачлага нэмэгдэж, үржлийн нэгжүүдтэй гэрээгээр ажиллаж буй малчдын тоо 304 болж өссөн, малаа эдийн засгийн эргэлтэнд зохистой хэмжээнд оруулах малчдын тоо 126 хүрч, нийт малчин өрхийн 48 хувь буюу 60 өрхөөр нэмэгдсэн. Чинээлэг малчин бойжуулах ТББ өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Барга, Үзэмчин үүлдрийн 477 толгой хуцан хургыг Дорнод аймгийн 3 сумын үржлийн хуц бойжуулагч аж ахуйн нэгжээс худалдан авч, мал эмнэлгийн шинжилгээ, үзлэгт хамруулан Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын малчидтай төлөөс нь буцаан авах нөхцөл бүхий гэрээгээр хамтран ажиллах санал тавьж, уг саналын хүрээнд хамтран ажиллаж буй малчдын тоо 409 хүрсэн нь малын ашиг шимийг дээшлүүлэх, малаа чанаржуулах хандлага өсч байгааг харуулж байна.  Шинээр тавьсан болон шилжин ирсэн хуцыг 2020 онд үржилд ашиглах, мэргэжлийн анхан шатны байгууллагын мэдэлд төвлөрүүлэн, хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хэрэгжүүлж байна.

  1. Мал зүйч бэлтгэх, дунд мэргэжлийн мал зүйчдэд бакалаврын боловсрол олгох, давтан сургах ажлыг орон нутгийн захиалгаар гүйцэтгэхээр гэрээнд тусгасан ч дорвитой ажил зохион байгуулагдаагүй. Аймгийн ХХААГ-т ажиллаж байгаа 2 мал зүйчийг БНХАУ-д давтан сургах, мэргэшүүлэх ажил хийгдсэн ба түүнд мэргэжилтнүүдийг хамруулсан. Аймгийн харъяалал бүхий 2019-2020 онд төгсөх оюутны судалгааг гаргаж, мэргэжлийн ажлыг сурталчлах, дадлагыг Сүмбэр хонины цөм сүргийн аж ахуйд хийлгэх зэрэг 1 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан. Мөн хөдөө мал маллан амьдарч буй, сургуульд суралцах, мэргэжилтэй болох хүсэлтэй 19-22 насны залууст хөдөө аж ахуйн салбар, мал зүйчийн ажлын талаарх сурталчилгааг зохион байгуулав.
  2. Удам зүйн үнэлгээний програмын сургалтыг Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд хийж, програмыг компьютерт суулгаж, хэрэглэх заавар, гарын авлага номоор хангасан.

2019 оны хавар, намар хянан баталгаажуулалтанд хамрагдсан үржилд ашиглаж буй хуц, ухна, бухыг үржлийн үнэт чанараар нь үнэлэн удам зүйн үнэлгээний програмд бүртгэж эхлээд байна.

Шивээговь суманд мал зүйчгүй тул бүртгэл эхлээгүй, Сүмбэр Баянтал сумын Хөдөө аж ахуйн тасагт хөдөө аж ахуйн мэргэжилтний орон тоо дутуу, тус бүр 1 хүн ажиллаж байгаа тул удаашралтай байна. Сумдын эрхээр нэвтэрч аймгийн МҮА-ны мэргэжилтэн бүртгэлийн ажлыг хийж байна.

  1. Бог малын хээлтүүлэгчийг ялган суурилах ажлын гүйцэтгэл 64.4%. Үүнээс Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжид ялган суурилсан нь 35.6% байна.

Ямааны үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Баяндэлгэр-Улаан, Завхан-Буурал үүлдрийн ямааг сайжруулагчаар ашиглаж байна. Ямаан сүрэгт Баяндэлгэр-Улаан үүлдрийн ямаа 40%, Залаа жинст-Эдрэн үүлдрийн ямаа 0.9%, Завхан буурал 1.7 -%-ийг тус тус эзэлж байна.

2019 оны хаврын технологит ажлын хүрээнд Завхан буурал болон Залаа жинст-эдрэн үүлдрийн ямааг цэврээр нь үржүүлж байгаа 2 өрхийн малд хяналтын хэмжилт хийж ноолуурын дээж авч, МААЭШХүрээлэнд хүргүүлж чанарыг тодорхойлуулахад Залаа жинстийн цагаан ямааны ноолуурын микроны дундаж 17.4, Буурал ямааны ноолуурын микроны дундаж 17.1 байв. Үүнээс дүгнэхэд цаашид чанарын шинжилгээг тогтмол хийлгэж байхаас гадна Завхан буурал ямааг үржүүлж байгаа 7-н өрхөөс дээж авч дахин шинжилгээнд хамруулж бататгах нь зүйтэй гэж үзэж байна.

Сумдын ХАА-н тасгаас зохион байгуулж, гүйцэтгэсэн ноолуурын хэмжилт хийх ажлын дүнгээр Баянтал сум 0.5 кг, Сүмбэр сум 0.478 кг, Шивээговь сум 0.498 кг, аймгийн дүнгээр ноолуурын дундаж гарц 0.492 кг байна. 

Орон нутагт дасан зохицсон үржүүлэх боломжтой үүлдэр, омгийн малыг сурталчлах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор “Шилмэл мал” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж явуулсан. Танилцуулга бэлтгэж мэдээлэл сурталчилгааг хийж ажилласан.              

Богийн 1617 толгой хээлтүүлэгчийг хавар, намар хянан баталгаажуулалтанд хамруулж намар нийлүүлэгт оруулахаас өмнө 1004 толгойд хяналтын хэмжилт хийж, /хавар 28,/ намар 8 хээлтүүлэгчийг заазалж, жишигт тэнцсэн 968 хээлтүүлэгчийг үржилд ашиглах зөвлөмж өгсөн.

         Аймгийн дүнгээр 2018 онд нийт 14004 үхэр, 208084 хонь тоологдсон өмнөх оноос хонь 1.4%-иар өссөн, үхэр 6.4%-иар буурсан. Нутгийн монгол үүлдрийн үхрийн амьдын жин хавар 363-379 кг, намар 405-485 кг байна. “Мах-өөх-бүдүүн ноос”-ны чиглэлийн Монгол, Үзэмчин, Барга үүлдрийн хонийг үржүүлж байна. Нийт хонины хаврын жин 52.4-69.8кг, намар 64-70 кг байна. Нутгийн монгол үүлдрийн үхрийн гулуузны дундаж гарц 163 кг-тай байна. Хонины гулуузны дундаж 28 кг, хурганы дундаж гарц16 кг тай байна.

Сүмбэр хонины удмын санг хамгаалах  зорилгоор  2017 онд Казакстан улсаас 268 толгой хонь /94 толгой хуц/ авчирсан. Үүнээс үүлдрийн шаардлага хангасан 19 хуцыг 2018 онд үржилд ашигласны үр дүнд хурганы арьсны чанар сайжирсан. 2019 онд каракуль 25 хуц, Сүмбэр үүлдрийн аргаль удмын 6 хуцыг үржилд ашигласан. Цөм сүргийн үржлийн төвд 2020 оны 1 сарын байдлаар 1794 хонь байгаагаас Сүмбэр үүлдрийн 1355, каракул үүлдрийн 106, монгол хонь 300 байна. 2019 онд Сүмбэр үүлдрийн хонины тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжил сангийн 20.0 сая төгрөгний хөрөнгөөр 300 эм хонь худалдан авах ажил хийгдсэн.