Томилолтоос ирлээ.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын ЗААА-ны дарга Б.Гандулам, ЗААА-ны мэргэжилтэн С.Мөнхжаргал, ҮХҮА-ны мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр, МҮА-ны мэргэжилтэн Л.Алдар нар Шивээговь суманд ажилласан.  

            Зорилго: Сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн ажилтай танилцаж, заавар зөвлөгөө өгөх, отрын айлуудыг нүүх талаар мэдэгдэл өгөх, хаваржилтын байдалтай танилцах

            Шивээговь сумын Хөдөө аж ахуйн тасаг нь 2 мэргэжилтэнтэй ажиллаж байна. Б.Баярцэцэг-Мал үржил, газар тариалан хариуцсан мэргэжилтэн, Сум хөгжүүлэх сан, хүнс хариуцсан мэргэжилтэн.

            Сумын ЗДТГ-ын дарга Баасанбат, 1, 2-р багийн Засаг дарга нартай уулзаж Богцтой мэдээлэл аяны удирдамж, ажлын чиглэлээ танилцуулсан.

            Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Мөнхжаргал хөдөө аж ахуйн тасгийн 2 мэргэжилтний, төлөвлөлт тайлагналт, ажлын гүйцэтгэлтэй танилцаж зөвлөмж өгсөн. 2 мэргэжилтэн шинэ тул ажилдаа сайн дадлагажаагүй, програм ашиглалт байхгүй, үндсэн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Төлөвлөлт, тайлан гаргах, мэдээ тайлангийн чанар, нотлох баримт бүрдүүлэх, судалгаа хийх талаар зөвлөмж өгсөн.

            2-р багийн Засаг дарга Б.Отгонбаатар, мэргэжилтэн Б.Баярцэцэг нартай хөдөөгийн багийн зарим малчид, отрын айлуудаар орсон.

            Шивээговь сумын нутагт байгаа отрын 6 айлаар, сумын малчин 4 айлаар орсон.

Отрын айлуудын мал нь төллөж эхэлсэн тул нүүх боломжгүй тухай ярьсан. Мэдэгдлийг нэг бүрчлэн хэлж даруй нүүх талаар ярилцаж, шаардлага тавьсан.

            Отрын малчдын бүртгэл

Нэр Харъяа аймаг, сум Малын тоо Хаваржиж байгаа газар
1 Өлзийбадрах Дундговь аймаг Сайнцагаан сум 504 нийт 681 малч вакцин хийлгэсэн. Ар дунд бууц
2 Д.Баатархүү Дундговь аймаг Говь-угтаал сум Үхэр 236, хонь 1042, ямаа 675 Чонын шанд 4 сарын 10-даар нүүнэ.
3 Хатанбаатар Дундговь аймаг, дэрэн сум Бог 1460, үхэр 19, адуу 100 Ширүүн товог
4 Мэндбаатар Дундговь аймаг Говь-Угтаал сум   Шоовойн өвдөг
5 Отгонбаатар Дундговь аймаг Сайнцагаан сум Бод 130, бог 1700  
6 Н.Мөнхбаатар Дундговь аймаг Сайнцагаан сум Бог 850, адуу 57 98270266

Шивээговь сумын малчид

Нэр Регистр Ам бүл Утас
1 Оюундэлгэр

Алтансүх

ЗБ75112311 6 91174003
2 Дэлгэрмаа дэлгэрсайхан ЗГ71072010 6 88214661
3 Өлзийбаяр Баатархүү ЕЙ56050519 2 99313882

            Багийн бүрэлдэхүүн малчин айл өрхөөр орж Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж буй Богцтой мэдээлэл аяны танилцуулга, малчдад зориулсан мэдээлэл хийж, гарын авлага тараасан. ЗААА-ны дарга Б.Гандулам Богцтой мэдээлэл аяны танилцуулга, хөдөө аж ахуйн бодлого шийдвэр, хэрэгжилт, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, мачлдыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх ажилд хамтран ажиллах тухай, гарын авлагуудын танилцуулга, МҮА-ны мэргэжилтэн Л.Алдар Арьс, ширний урамшуулал олгох журам, анхаарах зүйл, ҮХҮА-ны мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр Эрүүл хүнс, Хуванцар савны тэмдэг тэмдэглээний талаар тус тус мэдээлэл хийсэн.

            Мөн 12 төрлийн 40 ширхэг гарын авлага тарааж, малчдын хаваржилтын байдалтай танилцаж, санал хүсэлтийг авч явсан.

            Шивээговь суманд хаваржилт гайгүй, малчдын өвч тэжээлийн нөөц сайн, хямдралтай өвсөө авсан мэдээлэлтэй байна. 

            Шивээговь сумын багийн Засаг дарга, мэргэжилтнүүд төлийн мэдээ авсан.

            Хаялага нуурын хажууд буй ногоо тарих талбайн хашааг бүтэн тойрч үзсэн. 2-3 шон налсан, 1 газар тор тасарсан байсан.

            Малчдаас гарсан санал, хүсэлт:

  1. Эмгэгтэй төл гарч байна. Юунд байгааг мэдэхгүй. Мал эмнэлэгт хэлээгүй.
  2. Манай сум хуц, ухныг эрт авдаггүй. Тогтмол нэг газраа авдаг бол сайн байна.
  3. Мэдээлэл өгч байгаа нь сайн байна.

Capture