Жижиг дунд үйлдвэрлэл

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулан ажиллаж аймагтаа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цагаас, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч, аймгийн хэмжээнд нийт 50 төсөл ирүүлсэнээс иж бүрдэл шалгах эхний шатнаас 9 төсөл хасагдаж, дэд хорооны шатруу шилжин ирсэн, 41 төслийн 2,4 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг сонгон шалгаруулт явуулсан.

  2019 оны 11-р сарын 30-ны байдлаар банкинд судлагдсан 16 төслөөс 6 төсөл борлуулалтын орлого хүрэлцэхгүй шалтгаанаар хасагдаж, 9 төсөлд 450,000,000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, ХААН банкинд 1 төсөл судлагдаж байна.

Санхүүжилт авсан төслүүд

  • Гэрэл зураг хэвлэлийн үйлчилгээ-2
  • Модон эдлэл -2
  • Мах, дайвар бүтээгдэхүүн-2
  • Оёдол-1
  • Цаасан хайрцаг сав баглаа боодол-1
  • Гутлын салон-1

Үр дүн:  9 төсөлд 450,000,000 төгрөг олгож төслийн хүрээнд хадгалагдсан ажлын байр-29, шинээр бий болсон ажлын байр-31 байна.