Өргөдөл гомдлын тайлан

2020 оны 6 сарын 09-ны байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн газарт нийт 7 өргөдөл бичгээр ирсэн. Өргөдөл, хүсэлтийг ангилбал байгууллагын албан хаагчдаас 4, иргэдээс 3 өргөдөл, хүсэлт ирсэн байна.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт:

            Байгууллагын албан хаагчдаас цалинтай чөлөө хүссэн 4 өргөдлийг тухай бүр чөлөө олгож шийдвэрлэв.  Иргэдээс нийт 3 өргөдөл ирсэн. Үүнд: Сүмбэр сумын 2-1-17 тоотод оршин суугч иргэн Б.Гантуяагийн  архивын лавлагаа гаргуулах тухай өргөдлийг 1 хоногт, Шивээговь сумын 2-р багт оршин суугч иргэн Б.Энхтүвшингийн тоног төхөөрөмжийн туслалцаа, дэмжлэг хүссэн өргөдлийг шийдвэрлэж,  4 ир, 2 ухагч багажийг түр ашиглуулахаар, Сүмбэр сумын 3-р багийн 1-р байранд оршин суугч П.Мөнхсаруулын Хүнс, хөдөө аж ахуйн газрын усалгааны системд 0,5 га-д төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар ашиглуулахаар тус тус шийдвэрлэсэн.