Говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах тэмцээнээс ганцага дүүрэн ирлээ.

516

captureХХААХҮЯ, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран Говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг Сайншанд хотноо 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгууд болон Оюутолгой, МАК-ын 50 гаруй тогооч оролцож манай аймгийн тогооч нар алтан цом, 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Зоогийн газрын тогооч буюу Европ хоолны төрөлд Б.Алтаншагай хүрэл, Гран При-багийн төрөлд Б.Алтаншагай ахлагчтай баг /Б.Алтаншагай, н.Одбаяр, н.Ууганцэцэг/ алтан цом, зөөгчийн төрөлд Дрийм грилл рестораны зөөгч Б.Одмаа хүрэл медаль хүртсэн байна.

capture3