ЗҮҮН БҮСИЙН ЗӨВӨЛГӨӨНД ОРОЛЦЛОО

53

1ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар 21 аймгийн ХХАА-н мэргэжилтнүүдийн дунд чадавхижуулах сургалт, урлаг спортын арга хэмжээг бүсчлэн зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Зүүн бүсийн зөвөлгөөн 8 сарын 11-13-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд зохион байгуулагдаж, манай аймгийн ХХААГ, сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд,  Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцов.

            Бүсийн уулзалт зөвөлгөөнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга, анхан болон дунд шатны мэргэжилтнүүд нийт 200 гаруй албан хаагч оролцлоо.

2Сургалт зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан гол ажлуудын нэг нь “Малын гоц халдварт өвчин” гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг үзүүлэх сургууль хэлбэрээр харууллаа. Үзүүлэх сургуулилтын үеэр анхан, дунд шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, малын гоц халдварт өвчин гарсан үед хэрхэн ажиллах, мал эмнэлгийн түргэн шуурхай бэлэн байдлыг хэрхэн хангах, гоц халдварт өвчний гаралт, тархалтыг хэрхэн хязгаарлах, голомтыг хэрхэн таслан зогсоох зэрэг гол асуудлаар мэдээлэл өгсөн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

            3Мөн уг зөвөлгөөний үеэр зохион байгуулагдсан урлаг, спортын наадамд аймгийн ХХАА салбарын төрийн албан хаагчид оролцож Эрэгтэй сагсан бөмбөг 1-р байр, Эмэгтэй гар бөмбөг 2-р байр, Эрэгтэй шатрын төрөлд Т.Эрдэнэбаяр 1-р байр, Эмэгтэй шатрын төрөлд А.Отгонтуяа 3-р байр, Эрэгтэй ширээний теннис төрөлд А.Оч-эрдэнэ 2-р байр, Эмэгтэй теннис төрөлд С.Мөнхжаргал 3-р байр эзэлж нийт онооны дүнгээр 2-р байранд шалгарч “ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ”-аар шагнагдав.