Говийн бүсийн “МАЛ ЭМНЭЛГИЙН ЧУХАЛ АСУУДЛУУД -2017” онол үйлдвэрлэлийн бага хурал зохион байгууллаа

117

             Монголын мал эмнэлгийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулж уламжлал болсон говийн бүсийн онол үйлдвэрлэлийн бага хурлыг Говьсүмбэр аймгийн МЭХ, ХХААГ-ын МЭА, МонМЭХ-той хамтран “Мал эмнэлгийн чухал асуудлууд -2017” сэдвийн дор 8 дугаар сарын 04-05 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хуралд Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь аймгууд, Инвест ко-оп Монгол төсөл болон бусад мэргэжлийн байгууллагуудын 134 малын эмч оролцлоо.

capture

  Онол үйлдвэрлэлийн бага хуралд Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн, МЭҮГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон, мэргэжилтэн С.Ганзориг, УМЭАЦТЛ-ийн захирал Б.Ганзориг, МЭХ-ийн захирал  Б.Батцэцэг,  Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн захирал Д.Ууганбаяр, МонМЭХ-ны ерөнхийлөгч   Ц.Өлзийтогтох, дэд ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү нар оролцов.

   Говийн бүсийн “Мал эмнэлгийн чухал асуудлууд -2017” сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурлаар “Говийн бүсэд тохиолдож буй малын онош тодорхойгүй өвчний гаралт, тархалт”,  “Малын эмийн үлдэгдлийг хянах зохицуулалтыг сайжруулах асуудал”, “Засгийн газраас мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилт”, “Монголын мал эмнэлгийн холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлан”, “Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэлийн явц, уг хуулиар зохицуулах асуудлууд”, “Мал  эмнэлгийн ёс зүйн асуудал”-ын талаар 29 илтгэл хэлэлцэн, илтгэлтэй холбоотой саналыг үндэслэн оролцогчдоос зөвлөмж гаргалаа.

Ивээн тэтгэсэн Говьсүмбэр аймгийн ЗДТГ, МонМЭХ, Говьсүмбэр аймгийн МЭХ-ны салбар зөвлөл, “Могол ви и ти нет” ТББ, JICA төсөл, Инвест ко-оп Монгол төслийн хамт олонд бүх оролцогчдынхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.