Мал аж ахуйн албанаас мэдээлж байна.

69

           Мал сүрэгт ангилалт хянан баталгаажуулалт хийх ажлыг Улсын МЭҮГазрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А\21 дүгээр тушаал, Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А\181 дугаар захирамж, ХХААГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А\12 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийг үндэслэн “Мал ангилах заавар”-ын дагуу Баянтал суманд 1582 хонь, 1258 ямаа, бүгд 2840 бог мал, Сүмбэр суманд 5356 хонь, 3594 ямаа, бүгд 8950 бог мал, Шивээговь суманд 684 хонь, 526 ямаа, бүгд 1210 бог мал, аймгийн дүнгээр 7622 хонь, 5378 ямаа, бүгд 13000 бог малд ангилалт, ээмэгжүүлэлт хийх, Мөн Цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 3742 хонь, 1950 ямаанд хаврын ангилалтыг хийгээд байна.