Бэлчээр өтгөрүүлэх, сайжруулах сургалт зохион байгууллаа.

260

        Бэлчээрийн менжежментийг оновчтой зохион байгуулах, бэлчээрийг өтгөрүүлэх замаар даац багтаамжийг нэмэгдүүлэх арга туршлагыг малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд эзэмшүүлэх, технологийн мэдлэг олгох зорилгоор 2017 оны 6-р сарын 7-8-ны өдрүүдэд Сүмбэр сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “Бэлчээр өтгөрүүлэх, сайжруулах” технологийн мэдлэг олгох онолын болон дадлага сургалтыг 40 малчин, 16-н мал аж ахуйн мэргэжилтэн, тариаланчдыг хамруулан зохион байгуулав. Сургалтыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Биологийн Ухааны Доктор, дэд пропессор П.Ариунсүрэн заасан. Сургалтаар бэлчээрийн менежментийн тухай ерөнхий ойлголт, бэлчээрийн даац, багтаамж, ачааллыг тооцох аргачлал, бэлчээрийн олон наст ургамал царгас тариалах технологи, үр хадгалах технологийн талаар 6 цагийн онолын сургалтыг аймгийн иргэний танхимд, 3 цагийн дадлага сургалтыг Сүмбэр сумын 4-р багт тэрэгтэд 0,25 га талбай дээр явууллаа. 264 capture