“МАЛЫН ХАЛДВАРГҮЙ ӨВЧИН, ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ МАЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

198

 ХХААГазар, “Монгол ВИ.И.ТИ.НЕТ” ТББ-тай хамтран малчдад зориулсан “Малын халдваргүй өвчин, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг 2017.04.10  -ны өдөр аймгийн иргэний тэнхимд зохион байгуулав. Сургалтанд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 61 малчин, малын эмч хамрагдаж малын халдваргүй өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмийг зохистой зөв хэрэглэх талаар мэдлэгээ дээшлүүллээ. Сургалтын хүрээнд 2 төрлийн 96ш гарын авлага тарааж, эмийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахын зэрэгцээ 5 азтан тодруулж “малын эмийн сан” -аар шагнав.

32