Малчдын анхааралд

44

Малчид болон мал бүхий иргэд  та бүхэн үржлийн малын хээлтүүлэгчийг үржилд  ашиглахдаа дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

Хориглох зүйл

  1. Засгийн газрын 2022 оны 92 дугаар тогтоолын журмын дагуу тухайн бүс нутагт тохирсон үүлдэр омгийн малаас өөр үүлдэр, омгийн  хээлтүүлэгчийг ашиглахгүй байх
  2. Эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх
  3. Гадны аймаг,сумын нутгаас үржлийн мал худалдан авахдаа тухай орон нутгийн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, ХААТасгийн тодорхойлолтгүй хээлтүүлэгчийг авахгүй байх
  4. Үүлдэр, омгийн малыг үржлийн зориулалтаар худалдан авахдаа мал нь цөм сүргийн стандарт, шаардлагыг бүрэн хангаагүй, ялган тэмдэглэж бүртгэлжүүлээгүй, удам гарваль нь баталгаажаагүй хээлтүүлэгчийг үржилд ашиглахгүй байх
  5. Эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр малчид өөрийн сууриас үүлдэр, омгийн малыг үржлийн зориулалтаар бойжуулж, худалдаалахгүй байх эдгээрийг зөрчвөл зөрчлийн тухай хуулиар торгоно.

Үржилд ашиглах хээлтүүлэгч:Үүлдэр, омгийн малыг үржлийн зориулалтаар бойжуулах, худалдан борлуулах зөвшөөрөлтэй, тухайн бүс байршил тохирсон, цөм сүргийн стандарт, шаардлагыг бүрэн хангасан, ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, удам гарваль нь баталгаажсан байна.

Бүс нутагт тохирсон үүлдэр, омгийн мал

14101112