ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ НЭВТРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

21

Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчидэд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, хоршоо, малчид үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийг танилцуулах зорилготой өдөрлөг арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Уяан товог”-т зохион байгууллаа. Өдөрлөгт ШУТИС-ын харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх боломж сэдвүүдээр илтгэл танилцуулж арьс нэхий элдэх тоног төхөөрөмжийн танилцуулга, хонь хяргах тоног төхөөрөмжийн танилцуулга, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бог малын зохиомол хээлтүүлгийн төл, үр дүнг сурталчлах,  орон нутагт үржүүлэх боломжтой үүлдэр омгийн малын танилцуулга, хонины ноосыг өрхийн түвшинд ангилах, зохистой дадал нэвтрүүлэх онол практик хосолсон танилцуулга, мэдээлэл хийлээ.

IMG_7435 IMG_7419 IMG_7405 IMG_7396 IMG_7479 IMG_7405 IMG_7461 IMG_7459 IMG_7454 IMG_7451