Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшицгээе.

11
“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” өдөрлөг зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон оролцож дахин боловсруулах, дахивар хог хаягдлаа тушаалаа. зураг
Өдөрлөгийн үеэр хоггүй цэвэрхэн орчныг бүрдүүлэх, хогийг ангилан ялгах, дахивар хог хаягдлыг авах үйлчилгээ үзүүлсэн. Мөн “Эколос” ХХК, “Пластик центр” ХХК-ууд хогийн дахин боловсруулж, хийдэг бүтээгдэхүүний мэдээлэл танилцууллаа.
Цаашид хуучнаар онцгой байдлын хашаанд /хонхрын/ дахивар хог хаягдлыг авах тул иргэд та бүхэн дахивар хог хаягдлаа өгч “ХОГГҮЙ СҮМБЭР”-ийн төлөө хамтдаа хичээцгээе.

Хог хаягдлаа ангилан ялгахад анхаарах зүйл:

  1. Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах
  2. Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях
  3. Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях
  4. Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх
  5. Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх
  6. Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх
  7. Цаасны хогруу чихрийн цаас хийж болохгүй
  8. Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй
  9. Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй.