ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАА.

201
            Засгийн газрын 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажил зохион байгуулан жил бүр улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар заасан.
        Энэ өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын бие бүрэлдэхүүн аймгийн Онцгой байдлын газрын онолын сургалтанд хамрагдаж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийлээ.249