Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах дэд хорооны хурал боллоо.

41

        Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу зээлд хамрагдах төслийг сонгон шалгаруулах дэд хорооны хурлыг 2020 оны 09 дүгээр сарын 10 ны өдөр зохион байгуулав.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг 2020 оны 04 дугаар сарын 19-ны өдрийн 08:30 цагаас, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд төсөл хүлээн авч эхлүүлсэн. Аймгийн хэмжээнд нийт 21 төсөл ирүүлсэнээс иж бүрдэл шалгах эхний шатнаас 7 төсөл, нарийвчилсан үнэлгээний шатнаас 2 төсөл хасагдаж, дэд хорооны шатанд 12 төсөл шилжин ирсэн байна. Эдгээр 12 аж ахуйн нэгжийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг сонгон шалгаруулав.

Төслөө танилцуулах аж ахуйн нэгжүүдийг сугалаагаар дарааллыг тогтоож, дарааллын дагуу 1 аж ахуйн нэгж 10-20 минутад танилцуулав. Танилцуулсан дараалал:

  1. “Уулзварын гол нөхөрлөл” М.Сүрэнбаяр
  2. УЦЦЭЧ ХХК захирал Э.Цэнгэлмаа
  3. Түмний өнхрүүш ХХК Г.Алтангэрэл
  4. Эрхэм хүдэр сансар ХХК Т.Өнөржаргал
  5. Сүмбэр зууч ХХК М.Сандагсүрэн                         
  6. Эрин зууны холбоо ХХК Д.Нямгэрэл
  7. Чойр нарлаг хүлэмж хоршоо Ж.Ганбилэг
  8. Чойрын богд шүтээн ХХК Ц.Дашдулам
  9. Мэргэн дунгаа ХХК Ц.Базарханд
  10. Алтанбулаг Уул ХХК А.Золбаяр
  11. Сүмбэр хишиг ХХК Ж.Насанбат

Дэд хорооны хурлаар хэлэлцэх 12 төслөөс 11 төслийг хэлэлцэв. 1 төслийг танилцуулах аж ахуйн нэгжийн төлөөлөл ирээгүй. Төслийг сонгон шалгаруулах дэд хорооны хурлыг эхнээс нь дуустал бүх үйл явцыг олон нийтэд цахим сүлжээгээр шууд хүргэв.