“Бэлчээр хамгаалах өдөр”-ийг хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэж өнгөрүүллээ.

133

Засгийн газрын 2019 оны 185 дугаар тогтоол, “Бэлчээр хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2019 оны А/372 захирамжийн хүрээнд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой энгийн механик аргаар тэмцэх, бэлчээрийг хөнөөлт мэрэгчээс биологийн аргаар хамгаалах арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 18-ны хугацаанд хамтад нь үр дүнтэй зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд нийт 60.0 мян га бэлчээр, үүнээс Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 40.0 мян.га, Шивээговь суманд 10.0 мян.га, Баянтал суманд 10.0 мян.га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгчийн тархалтыг хязгаарлах энгийн механик аргаар тэмцэх ажлыг улсын төсвийн 96.0 сая төгрөгийн санхүүжилтээр ажилгүй иргэд, малчдын оролцоотой хэрэгжүүлэв.

Мөн аж ахуй нэгж байгууллагын санаачилгаар шувууны үүр, суудал хийж бэлчээр хамгаалах ажилд оролцсон. Дээрхи ажлын хүрээнд:

Баянтал суманд 30 үүр, 150 суудал,

Сүмбэр суманд 24 үүр, 349 суудал,

Шивээговь суманд 13 үүр, 11 суудал,

нийт 67 үүр, 510 суудал байршуулжээ.

Дээрх ажилд нийт 3 сумын  70 гаруй малчин, хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй иргэд, дүйцүүлэхийн алба хаагчид, сумдын төрийн албан хаагчид гэх мэт нийт 237 хүн оролцож,  гүйцэтгэсэн ажлаа 83.4%-ийн техник үр дүнтэй дуусгасан.

 25