11-р сарын мэдээ

36

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

  Удирдлага, зохион байгуулалтын талаар

            Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Байгууллагын шуурхай хурлыг 4 удаа зохион байгуулж, 7 хоног тутмын үйл ажиллагааг хэлэлцэх, гүйцэтгэлийг үнэлэх, гүйцэтгэлийг сайжруулах, эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, цаг үеийн ажилтай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.  Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг алба, албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд тайлагнаж хэвшүүлсэн. 11 дүгээр сард газрын даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 90 хувь байна.

Иргэдэд үйлчлэх төвд Даваа, Мягмар, Пүрэв гаригуудад 1000-1600  цагт тус газрын Үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны мэргэжилтэн ажиллаж, 11 дүгээр сард 15 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Байгууллагын цахим хуудсанд хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагааны 5, мэдээллийн самбарт 6 төрлийн мэдээлэл байршуулж, шинээр орсон албан хаагчдын мэдээллийг шинэчилж танилцуулга байршуулан, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажилласан.

Байгууллагад 11 сарын 22-ны байдлаар 22 өргөдөл, албан хаагчдаас 7, харъяаллын дагуу шилжүүлсэн 2, иргэдээс 13 өргөдөл ирснийг 15 хоногт бүрэн шийдвэрлэж, хариуг эзэнд нь мэдэгдсэн.

Төрийн албаны хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоол “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу тус газрын дэс түшмэлийн 9 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор зөвшөөрөл авч, газрын даргын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн А/33 дугаар тушаалаар 9 албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Албан хаагчдад танилцуулан гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хийсэн.october-1october-2

Санхүүгийн үйл ажиллагаа: Батлагдсан төсвийн хуваарилалтын дагуу 2019 оны 10 сарын 31-ний байдлаар 184,025,000.0 төгрөгийн санхүүжилт олгож, 162,505,824.40 төгрөгийн гүйцэтгэлтэй. Тухайн сарын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 11 сарын 01-нд ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж 3 бүлгийн 20 заалтын дагуу 10 дугаар сарын мэдээллийг хугацаанд нь цахим хуудсанд бүрэн  байршуулсан. Нийгмийн даатгалын 10 сарын тайланг хийсэн. Ус Ду ОНӨҮГ, Шуудан холбоо, Нийгмийн датгалын хэлтэс, Татварын хэлтэс, бичиг хэргийн дэлгүүр, Холбооны газар зэрэг байгууллагуудтай тооцоо нийлсэн.

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байна.  

Эд хөрөнгийн тооллого хийх тухай газрын даргын 2019 оны А/34 дүгээр тушаал гарч тооллого хийх комисс томилогдсон.

Мал аж ахуйн талаар:        Аймгийн өвс, тэжээлийн  аюулгүй  нөөцөд өнгөрсөн жилийн өвс 80 тн, тэжээл 26 тн, Сүмбэр сум 73 тн өвс, Баянтал сум 20 тн өвс, 3.5 тн тэжээл, Шивээговь сум 14 тн өвс, сумдын  аюулгүй  нөөцөд нийт  өвс 107 тн, тэжээл 3.5 тн нөөцөлсөн.

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХААХҮЯ-ны харъяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, холбогдох сумдын Засаг дарга, мал эмнэлгийн байгууллагын болон малчдын төлөөлөл оролцож, Хэрлэнбаян-Улаан, Малх отрын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус 2 зөвлөлийн уулзалт, хурал зохион байгуулагдсан.  Хурлаар тухайн 2 отрын бүс нутагт мал өвөлжүүлэхээр санал өгсөн аймгуудын зуншлага, намрын бэлчээрийн даац, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаарх мэдээллүүдийг сонсож, отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах, отрын бүсэд хэдэн мал оруулах боломжийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Малх отрын бүсэд 2019-2020 оны өвөл, хавар өвөлжиж, хаваржихаар нүүж ирэх 30.0 мян.толгой мал бүхий оторчид болон манай аймгийн нутгаар дамжин зүүн аймгуудад оторлохоор яваа малчдыг орох, дамжин өнгөрөх замын маршрутыг аймгийн Засаг даргын 2019 оны А/373 дугаар захирамжаар тогтоож, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сумдаас 89 өрхийн 53262 толгой мал цаг хүндэрвэл Дорноговь, Дундговь Хэнтий, Төв, Дорнод аймгийн зарим сумдад отроор өвөлжих, хаваржих санал ирүүлснээс 42 өрхийн 16843 толгой мал оторт гараад байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүн

Д/Д Сумын нэр Малчдын өвс, тэжээл бэлтгэл /хүснэгт 5-17/ Аймгийн аюулгүйн нөөц бэлтгэл /хүснэгт 6-7*/ Сумын  аюулгүйн нөөц бэлтгэл /хүснэгт 6-7/ Худгийн бэлэн байдал /хүснэгт 7-6/ Малын усан хангамж /хүснэгт 7-8/ Малчин өрхийн хашаа бууцны хангамж  /хүснэгт 8-7/ Өрхийн өвөлжилтийн бэлтгэл /хүснэгт 9-9/ Өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн /хүснэгт 10-ын 1-7-гийн дундаж/  
 
Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь  
0 1 2 3 4 5 6 7 8  
1 Баянтал 26.4 27.0 84.6 100.0 93.2 88.0 69.9  
2 Сүмбэр 41.9 74.0 95.4 100.0 100.0 89.0 83.4  
3 Шивээговь 43.1 14,0 95.1 100.0 100.0 84.0 72.7  
Аймгийн дүн 291.0 75.3  
Дүн 37.1 291.0 38.3 91.7 100.0 97.7 87.0 106.1  

Ноосны урамшуулал олгож эхэлсэнтэй холбогдуулан данс, нэр зөрүүтэй 29 иргэний мэдээллийг засварлаж хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 185-р тогтоол, ХХААХҮС-ын 2019 оны А/303 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2019 оны А/372 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн 75.0 сая төгрөгийн хөрөнгөөр бэлчээрийн хортон мэрэгч, үлийн цагаан оготнотой энгийн механик аргаар тэмцэх ажил хийгдэж байна. Бэлчээрийн хортон мэрэгч, үлийн цагаан оготнотой энгийн механик аргаар тэмцэх ажлын явцад тогтмол хяналт тавьж, 3 удаа Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад газар дээр нь очиж хяналт тавьснаар ажлын үр дүнд ахиц гарч байна. Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдын хөдөө аж ахуйн тасагт болон тэмцэх ажилд оролцож буй иргэд, малчид, малчдын бүлэгт 3 төрлийн 200 гаруй гарын авлага тарааж, сургалт зохион байгуулсан.october-3

Газар тариалангийн салбар:

2019 онд 18 га-д төмс, 18 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0.2 га-д жимс, жимсгэнэ нийт 48.2 га талбайд тариалалт хийхээс 17.9 га-д төмс, 18.8 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0.45 га-д жимс жимсгэнэ тариалж, тариалалтын төлөвлөгөө 100 хувь биелэсэн. Ургац хураалтын ажлын үеэр цаг агаарын хүндрэл гараагүй бөгөөд зүтгэх хүчний 2, бага оврын 1 трактор,  2 тоног төхөөрөмж  ажилласан. Энэ онд нийт 326.6 тн ургац хураан авсан. Ургац хураалтын явцад 19.4 га талбайд техникийн үйлчилгээ үзүүлсэн.

Атрын 60 жилийн ойн хүрээнд Өглөөний мэдээ сонинд “Тал нутгийн атар газар эзэмшигчид” нэртэй нийтлэл хэвлүүлж, атар газар эзэмших их үйлсэд гар бие оролцож, хийж бүтээж явсан ахмадуудаа алдаршуулж, газар тариалангийн талаархи мэдээллийг иргэд, уншигчдад хүргэсэн.october-4

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2019 оны 11р  сарын үнийн  мэдээ

 Есдүгээр сарын сүүлч 11-р сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт ихсэж байгаа тул зах зээлд худалдаалагдаж буй Үхрийн /ястай, цул/ махны үнэ 500 төгрөгөөр, ямааны мах /ястай/ 500 төгрөгөөр төмс болон зарим, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-200 төгрөгөөр буурсан бол ургамлын тос 50 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1  

Үхрийн мах

Ястай 8500 6000 -500
Цул 10000           10000 -500
2  

Хонины мах

Ястай 6500 4500
Цул 9000 8500
3  

Адууны мах

Ястай 6500 5000
Цул 9500 9000
4  

Ямааны мах

Ястай 5000 4000 -500
цул 9000 8500
5  

Тахианы мах

Гуя 8500 8500
мөч 9200 8500
6  

Лууван

монгол 2000 1500
хятад
 

7

 

төмс

монгол 1000 500 -50
хятад
 

8

 

Байцаа

монгол 1500 1200 -300
хятад
 

9

 

чинжүү

монгол
хятад 7000 6800
 

10

 

Манжин

монгол 1200 1200 -50
хятад
 

11

 

Сонгино бөөрөнхий

Монгол 2000 1600
Хятад 1600 1200
12 Помидор монгол 6000 5500
13 Өргөст хэмх монгол           3500 3000
14 Элсэн чихэр монгол 2100 1800
 

15

 

Будаа

Цагаан задгай кг 2500 2000 -100
Шар слава кг 3100 2900
Гурвалжин будаа кг 3800 2200
 

16

 

Сүү

Задгай 2000 1500
Сүү ХХК 0,5л
Сүү ХХК 1л 3000 2950
 

17

 

Тараг

Задгай 2500 2000
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг  

4800

 

3800

18 Талх Чойр талх 1200 800
 

19

 

Өндөг

ОХУ 450 300 -5
Монгол 400 250 -15
 

20

 

 

Алтан тарианы гурил

Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 1650 1600
Савласан дээд 1650 1600
Савласан 1-р зэрэг 1300 1200
Савласан 2-р зэрэг 1500 1450
 

21

Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
 

22

 

Гоймон

Алейка 1600 1500
А/тариа савхан 1000 900
                 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт  сургалт,  семинарыг Улаанбаатар хотод 2019 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж, орон нутгийн салбар нийгэмлэгийн тэргүүн, ажилтан  90 төлөөлөгч оролцсон. Энэ сургалт нь  хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг, боловсрол олгох, чанар стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Хэрэглэгч-Төрийн байгууллага- Аж ахуйн нэгжийн гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж, аймгийн төлөөлөл оролцсон.