8-р сарын мэдээ

36

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааны

2019 оны 8 дугаар сарын мэдээ

 Удирдлага, зохион байгуулалтын талаар

            Төрийн албаны хууль, салбарын хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг алба, албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд тайлагнаж эхлэсэн.

Сумдын Хөдөө аж ахуйн тасаг мэргэжлийн хүнгүй салбарын технологит ажлууд хоцрох хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа тул сул орон тоог хэрхэн нөхөх талаар арга зүйн зөвлөгөө авахаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төвийн бүсийн хурд Боржигин наадамд газрын бүх албан хаагчид морь бүртгэх, мод шүдлэх, үүлдэрлэг байдал тогтоох, бай шагнал гардуулах, морь барианы цуваа хөтлөх зэрэг морины комиссын бүхий л үйл ажиллагаанд оролцсон. Төвийн бүсийн болон аймгийн наадмын түрүү морьдын жагсаалтыг гаргаж холбогдох газарт хүргүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааг сурталчилах, үйл ажиллагааны мэдээлэл өгөх зорилгоор Малчдад хүргэх мэдээлэл сэтгүүлийг гаргаж 50 ш хэвлэн тарааж ашиглаж байна.

            Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/141 дүгээр захирамжийн дагуу хариуцсан талбай болох Green house-аас урагш, дөрвөн замын уулзвар хүртэлх зурвасын хашаа болон талбай /төв замын зүүн тал/-г 2019 оны 7 сарын  22-ны өдөр цэвэрлэгээг зохион байгуулсан. Цэвэрлэгээнд газрын 10 алба хаагч оролцож хариуцсан талбайн хогийг түүж, Тохижилт сүмбэр ОНӨҮГ-ын хогийн машинд ачиж зайлуулсан. Хариуцсан талбайн 4 хэсэг хашааны эргэн тойрон цэвэрлэгээг Сүмбэр сумын 3-р багийн даргад хүлээлгэн өгсөн.

Байгууллагад 8 сарын 23-ны байдлаар 20 өргөдөл ирсэн. Өргөдлийг хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн. Хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй. 

            Байгууллагын шуурхай хурлыг 4 удаа зохион байгуулж, 7 хоног тутмын үйл ажиллагааг хэлэлцэх, гүйцэтгэлийг үнэлэх, цаг үеийн мэдээллээр хангах, цаг үеийн ажилтай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагаа: Байгууллагын төсвийг зориулалтын дагуу зарцуулан ажиллаж, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж 3 бүлгийн 20 заалтын дагуу 7 сарын мэдээллийг хугацаанд нь цахим хуудсанд бүрэн  байршуулсан.

 Мал аж ахуйн талаар:

            Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь тусгайлан ялгах ажлыг гүйцэтгэж,  06 сарын 17-ны байдлаар Баянтал суманд ялгавал зохих 379 хуц, 282 ухныг 1 суурьт ялгаж, гүйцэтгэл 74.4 хувь, Сүмбэр суманд ялгавал зохих 1922 хуц, ухнанаас 8 суурьт  140 өрхийн 953 хуц, ухна ялгаж, гүйцэтгэл 49.5 хувь, Шивээговь суманд ялгавал зохих  211 хуц,  ухнанаас 3 суурьт 27 өрхийн 97 хуц, ухныг ялгаж, гүйцэтгэл 46.0 хувь, аймгийн дүнгээр ялгавал зохих  2512  хуц, ухна ялгахаас, 11 суурьт 188 өрхийн 1332 хуц, ухныг ялгаж, гүйцэтгэл 53.0 хувь байна.  

            “Малах” аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх уулзалтыг АДОБНЗ, Малах АДОБНЗ-тай хамтран 06 сарын 21-ны өдөр 3 аймгийн 8 сумын Засаг дарга, ХАА-н мэргэжилтэн, багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, отрын бүсийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэлэлцэв.

            Аймагт гаргах 9 худгийн цэг тогтоох ажлаар 07 сарын 05-06-ны өдрүүдэд  “Уран дриллинг” ХХК-ны хайгуулын багтай хамтран ажилласан. 07 сарын 08-ны өдрөөс өрөмдлөгийн бригад худаг гаргах ажлыг эхлүүлэв. Худгийн захиалагчийн хяналтыг 07 сарын 10, 23-ны өдөр Усны сав газартай  хамтран явцын хяналтыг хийв.

Газар тариалангийн салбар:

2019 оны тариалалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд 17.6 га-д төмс, 17.7 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0,004 га-д жимс, жимсгэнэ тариалсан одоогийн байдлаар ил талбайн ургац хураалт эхлээгүй байна. Харин хэмх, лооль, чинжүү зэрэг хүлэмжийн нарийн ногоо Шивээговийн 1, Сүмбэр сумын 3 цэгээс нийлүүлэгдэж байна.

Жижиг дунд үйлдвэрийн салбар:

Аймгийн Хоршоологчдын зөвлөгөөнийг 2019 оны 8 сарын 23-ны өдөр Баянтал сумын 16 дугаар зөрлөгт “Хоршоологчид ярьж байна”  уулзалт хэлэлцүүлэг “Оорцог-Элгэн” хоршооны байранд зохион байгуулсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй 7 хоршооны 25 иргэн оролцож,  хоршоодын нийгмийн хариуцлагыг идэвхижүүлэх, хоршооны хууль эрх зүйн орчин, төрийн бодлогыг сурталчлах хоршооны үйл ажиллагааг чадавхижуулах хамтын ажиллагаа, хоршооны талаарх гишүүдийн мэдлэгийг  нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулсан арга хэмжээнд ХОХБТХ- дарга Т.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Н.Даваахүү, сумдын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд оролцож цаашид хамтарч ажиллах ажлын санал, төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.

august

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2019 оны 08р  сарын үнийн  мэдээ

Долоодугаар сарын сүүлч 8-р сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт багасссан байгаа тул зах зээлд худалдаалагдаж буй Үхрийн /ястай, цул/ махны үнэ 1250 төгрөгөөр, Хонины /ястай, цул/ 1500 төгрөгөөр, Адууны ястай мах 500 төгрөгөөр, Ямааны  ястай мах 500 төгрөгөөр, сүү /задгай/ 400 төгрөгөөр, тараг /задгай/ 500 төгрөгөөр нэмэгдэж, цул мах нь 500 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй  байна. Төмс болон зарим, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 100-2750 төгрөгөөр буурсан, 3 төрлийн хүнсний ногоо 200-300 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1  

Үхрийн мах

Ястай 10000 8000 +1000
Цул 13000           12000 +1250
2  

Хонины мах

Ястай 7500 6500 +1500
Цул 11000 10000
3  

Адууны мах

Ястай 8000 5000 +500
Цул 9500 9000 -500
4  

Ямааны мах

Ястай 7000 6000 +250
цул 9000 8500 -750
5  

Тахианы мах

Гуя 8500 8500 +250
мөч 9200 8500
6  

Лууван

монгол 2000 1500 +300
хятад
 

7

 

төмс

монгол 1100 700 +200
хятад
 

8

 

Байцаа

монгол 1500 1200 -300
хятад
 

9

 

чинжүү

монгол
хятад 7000 6800
 

10

 

Манжин

монгол 1400 1200
хятад
 

11

 

Сонгино бөөрөнхий

Монгол 2000 1600 -100
Хятад 1600 1200 +300
12 Помидор монгол 6000 5500
13 Өргөст хэмх монгол           3500 3000 -2750
14 Элсэн чихэр монгол 2100 1800
 

15

 

Будаа

Цагаан задгай кг 2500 2000 -100
Шар слава кг 3100 2900
Гурвалжин будаа кг 3800 2200
 

16

 

Сүү

Задгай 1500 1400 +150
Сүү ХХК 0,5л
Сүү ХХК 1л 3000 2950 +300
 

17

 

Тараг

Задгай 2500 2000 +900
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг  

4800

 

3800

+400
18 Талх Чойр талх 1200 800
 

19

 

Өндөг

ОХУ 450 300 -5
Монгол 400 250 -15
 

20

 

 

Алтан тарианы гурил

Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 1650 1600
Савласан дээд 1650 1600
Савласан 1-р зэрэг 1300 1200
Савласан 2-р зэрэг 1500 1450
 

21

Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
 

22

 

Гоймон

Алейка 1600 1500
А/тариа савхан 1000 900