7-р сарын мэдээ

38

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааны

2019 оны 7 дугаар сарын мэдээ

            Удирдлага, зохион байгуулалтын талаар

            Төрийн албаны хууль, салбарын хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг алба, албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд тайлагнаж эхлэсэн.

Сумдын Хөдөө аж ахуйн тасаг мэргэжлийн хүнгүй салбарын технологит ажлууд хоцрох хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа тул сул орон тоог хэрхэн нөхөх талаар арга зүйн зөвлөгөө авахаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн.  

ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж байгууллагын камержуулалтын төсвийг шийдвэрлүүлж, байгууллагын дотор талд 2, гадна талд 1 камер байрлуулж, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн.

July-3

Тус газрын даргын 2019 оны 7 сарын 08-ны өдрийн А/22 дугаар тушаалаар 2019 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогыг 2019.07.08-ны өдрөөс 2019.07.16-ны өдрүүдэд хийсэн.                                          

            Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/141 дүгээр захирамжийн дагуу хариуцсан талбай болох Green house-аас урагш, дөрвөн замын уулзвар хүртэлх зурвасын хашаа болон талбай /төв замын зүүн тал/-г 2019 оны 7 сарын 1, 22-ны өдөр цэвэрлэгээг зохион байгуулсан.

Цэвэрлэгээнд газрын 10 алба хаагч оролцож хариуцсан талбайн хогийг түүж, Тохижилт сүмбэр ОНӨҮГ-ын хогийн машинд ачиж зайлуулсан. Хариуцсан талбайн 4 хэсэг хашааны эргэн тойрон цэвэрлэгээг Сүмбэр сумын 3-р багийн даргад хүлээлгэн өгсөн.

July -1

Байгууллагад 7 сарын 20-ны байдлаар 20 өргөдөл ирсэн. Өргөдлийг хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн. Хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй. 1 өргөдөл хугацаа болоогүй. 2019 оны өргөдөл гомдлын тайланг гаргаж ТЗУХ-т 2019.06.27-ны 01/225 хүргүүлсэн.

            Тус байгууллагад арчилгаа, усалгаа хийж буй 427 мод, бут байна. 7 сард 1 удаа усалгаа хийсэн.

Байгууллагын шуурхай хурлыг 4 удаа зохион байгуулж, 7 хоног тутмын үйл ажиллагааг хэлэлцэх, гүйцэтгэлийг үнэлэх, цаг үеийн мэдээллээр хангах, цаг үеийн ажилтай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллав.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд газрын даргын 2019 оны А-21 дүгээр тушаалаар батлагдсан хуваарийн дагуу бүх албан хаагчид хариуцлагатай жижүүр хийсэн.

Угийн бичгийн сургагч багш Д.Цогбадрахыг урьж Угийн бичиг хөтлөх талаар дотоод сургалт зохион байгуулсан.

Санхүүгийн үйл ажиллагаа: Байгууллагын төсвийг зориулалтын дагуу зарцуулан ажиллаж, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж 3 бүлгийн 20 заалтын дагуу 6 сарын мэдээллийг хугацаанд нь цахим хуудсанд бүрэн  байршуулсан.

Мал аж ахуйн талаар:

            Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь тусгайлан ялгах ажлыг гүйцэтгэж,  06 сарын 17-ны байдлаар Баянтал суманд ялгавал зохих 379 хуц, 282 ухныг 1 суурьт ялгаж, гүйцэтгэл 74.4 хувь, Сүмбэр суманд ялгавал зохих 1922 хуц, ухнанаас 8 суурьт  140 өрхийн 953 хуц, ухна ялгаж, гүйцэтгэл 49.5 хувь, Шивээговь суманд ялгавал зохих  211 хуц,  ухнанаас 3 суурьт 27 өрхийн 97 хуц, ухныг ялгаж, гүйцэтгэл 46.0 хувь, аймгийн дүнгээр ялгавал зохих  2512  хуц, ухна ялгахаас, 11 суурьт 188 өрхийн 1332 хуц, ухныг ялга, 53.0 хувьтай байна.  

            “Малах” аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх уулзалтыг АДОБНЗ, Малах АДОБНЗ-тай хамтран 06 сарын 21-ны өдөр 3 аймгийн 8 сумын сум, багийн Засаг дарга, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулав

            Сумдтай байгуулсан гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтийг дүгнэсэн. 

            Аймагт гаргах 9 худгийн цэг тогтоох ажлаар 07 сарын 05-06-ны өдрүүдэд  “Уран дриллинг” ХХК-ны хайгуулын багатай хамтран ажилласан ба 07 сарын 08-ны өдрөөс өрөмдлөгийн бригад ирж худаг гаргах ажил эхэлсэн. Худгийн захиалагчийн хяналтыг 07 сарын 10-ны өдөр Усны сав газартай  хамтран 1 удаа гүйцэтгэсэн.

  Газар тариалангийн салбар:

2019 оны тариалалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд 17.6 га-д төмс, 17.7 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0,004 га-д жимс, жимсгэнэ тариалсан байна. 

Жижиг дунд үйлдвэрийн салбар:

Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойг угтаж бүтээлч ажил өрнүүлэх, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор аймгийн Уран үйлчин тэмцээнийг анх удаа аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны 7 сарын 8, 9-ны өдрүүдэд оёдолчдын дунд аймгийн аварга оёдолчин шалгаруулах УРАН ҮЙЛЧИН тэмцээн зохион байгууллаа.

Нийт 40 оёдолчин бүртгүүлж оролцсноос Нэгдүгээр байранд Сүмбэр сумын иргэн Б.Баянжаргалын “Зуны гоёл”, 2-р байр Сүмбэр сумын иргэн оёдолчин Б.Золжаргалын “Зуны коллекци”, 3-р байранд Б.Өнөрцэцэг, 4-р байр Д.Оюунцэцэг нар тус тус эзэлсэн.  Тэмцээний шүүгчээр Улаанбаатар хотын Оёдолчдын холбооны тэргүүн Л.Лхавгасүрэн ажилласан.

Тэмцээний нээлтэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Даваахүү нар оролцсон. Тэмцээнд өгөгдсөн материалаар эмэгтэй дээл урлах даалгавар өгч, товч, шилбээ зангидах, хадах ажлыг зохион байгуулагчид, шүүгчийн өмнө танхимд гүйцэтгэж, дээлний загвар хийц, туслах материалын сонголт, өнгөний зохицол, ерөнхий загвар, тайлбарлалт зэргийг харгалзан үнэлгээ өгч эхний нэг, хоёрдугаар байруудад Японы “JUKI” брэндийн бүрэн автомат оёдолын машин-1 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг өргөмжлөл олгов.

July-2Шагнал гардуулах ажиллагаа  

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2019 оны 07-р  сарын үнийн  мэдээ

Зургаадугаар сарын сүүлч 7-р сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул зах зээлд худалдаалагдаж буй Үхрийн /ястай, цул/ махны үнэ 500 төгрөгөөр, Хонины /ястай, цул/ 500 төгрөгөөр, Адууны ястай мах 500 төгрөгөөр, Ямааны  ястай мах 500 төгрөгөөр, сүү /задгай/ 400 төгрөгөөр, тараг /задгай/ 500 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй  байна. Төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-100төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1  

Үхрийн мах

Ястай 9500 7500 -500
Цул 12000 10000 -500
2  

Хонины мах

Ястай 8000 7000 -500
Цул 11000 10000
3  

Адууны мах

Ястай 6500 5500 -500
Цул 10000 9500
4  

Ямааны мах

Ястай 7500 6000 –500
цул 10000 9000
5  

Тахианы мах

Гуя 8500 8000
мөч 9200 8500
6  

Лууван

монгол 1650 1200
хятад
 

7

 

төмс

монгол 1200 1000 +50
хятад
 

8

 

Байцаа

монгол 1800 1500
хятад
 

9

 

чинжүү

монгол
хятад 7000 6800 +100
 

10

 

Манжин

монгол 1400 1200
хятад
 

11

 

Сонгино бөөрөнхий

Монгол 1800 1600
Хятад 1200 1000
12 Помидор монгол 6000 5500
13 Өргөст хэмх монгол           6500 5500
14 Элсэн чихэр монгол 2100 1800
 

15

 

Будаа

Цагаан задгай кг 2500 2200
Шар слава кг 3100 2900
Гурвалжин будаа кг 3800 2200
 

16

 

Сүү

Задгай 1600 1000 -400
Сүү ХХК 0,5л
Сүү ХХК 1л 2750 2600
 

17

 

Тараг

Задгай 1500 1200 -500
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг  

4200

 

3500

18 Талх Чойр талх 1200 800
 

19

 

Өндөг

ОХУ 450 310
Монгол 400 280
 

20

 

 

Алтан тарианы гурил

Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +50
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 1650 1600
Савласан дээд 1650 1600
Савласан 1-р зэрэг 1300 1200
Савласан 2-р зэрэг 1500 1450
 

21

Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
 

22

 

Гоймон

Алейка 1600 1500
А/тариа савхан 1000 900

            Бусад: Наадмын бэлтгэл ажил хангах хүрээнд морины комисст ажиллан, 17 сумын уяачдад өгөх урилганы загвар хийж, 2019.07 сарын 20, 21-ны амралтын өдрүүдэд морьдыг шүдлэх, үүлдэрлэг байдлыг тогтоох морины зогсоолыг газрын албан хаагчид хийсэн.

july-4