“Атар 60” жилийн ойд зориулсан тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ.

42

         2019 оны 11-р сарын 08-10-ны өдрүүдэд ХХААХҮЯ-аас “Атар газар эзэмшсэний 60 жил”-ийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд байгууллагаа төлөөлөн Үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга Э.Түвшинзаяа, Мал үржлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Баярмаа, Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Мөнхжаргал, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Г.Батсүх, Нярав, бичиг хэргийн ажилтан Б.Даваацэрэн нар оролцсон. Тэмцээнд Өмнөговь аймгийн ХХААГ-тай хамтран оролцсон бөгөөд эрэгтэй тамирчид Тэргүүн байр эзэлж алтан медаль, эмэгтэй баг тамирчид Дэд байр эзэлж мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан.

020163213