Албан тушаалын тодорхойлолт батлууллаа.

52

ИЛТГЭХ ХУУДАС

Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны дарга Б.Гандуламын Улаанбаатар хотод Төрийн албаны зөвлөлийн хурлаар албан тушаалын тодорхойлолт батлуулах ажил гүйцэтгэсэн тухай

2019.11.07

            2019 оны 10 сарын 30-ны өдөр газрын даргаас олгосон томилолтын дагуу Төрийн албаны зөвлөлийн хурлаар албан тушаалын тодорхойлолт батлуулах ажил гүйцэтгэхээр ажилласан.

Албан тушаалын тодорхойлолт боловсруулахын тул дараах бичиг баримтыг судласан.

  • Төрийн албаны хууль
  • Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт
  • Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоол “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага”
  • Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоол “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”

Төрийн албаны зөвлөлийн ажилтан Н.Энхцэцэг, Чойжилгарав нар өдөр бүр боловсруулж байгаа албан тушаалын тодорхойлолт тус бүр нарийвчилсан зөвлөгөө өгч, хяналт тавьж ажилласан.

Аймгийн ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Отгончимэг 2019.10.31-нээс 2019.11.06-ны өдрийг дуустал аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын төлөөллүүдийг ахлан хяналт тавьж ажилласан.

Албан тушаалын тодорхойлолт боловсруулахад нэг хүснэгт, нэг агуулга, заалт бүр чухал гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулж, журам, стандартад нийцүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

  • Албан тушаалын тодорхойлолтын Ерөнхий мэдээлэл хэсэг:
  • Байгууллагын болон нэгжийн нэр, албан тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дүгээр тушаалыг барьж хянасан.
  • Байгууллагын хаяг, байршил албаны ёсны байх
  • Мөр хоорондын зай 1.15 байхаар боловсруулсан.

Албан тушаалын зорилго, зорилт

  • Зорилго товч тодорхой, ойлгомжтой байх, тухайн албан тушаалаар гүйцэтгэх чиг үүргийг оновчтой тодорхойлсон байх шаардлагад нийцүүлсэн.
  • Зорилтыг багцалсан, ойлгомжтой, оновчтой, товч байдлаар тодорхойлсон байх шаардлагад нийцүүлсэн.

Албан тушаалын чиг үүрэг:

  • Тодорхойлсон зорилт бүрт тохирсон чиг үүргүүдийг оруулсан. Чиг үүргийг хэт нарийвчлахгүй, хэт багцлахгүй гэсэн шаардлагаын дагуу боловсруулсан. Тухайлбал: “төлөвлөгөө гаргаж батлуулах, сургалт хийх, хурал хийх, хэлэлцүүлэх” гэх мэт нарийвчилж оруулахгүй. “Арга зүйн дэмжлэг үзүүлэх” гэдэгт “зөвлөгөө өгөх, гарын авлага боловсруулах тараах, сургалт сурталчилгаа хийх” зэрэг ажлууд багтана, “хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх” гэдэгт “төлөвлөх, тайлагнах, бодлого шийдвэр боловсруулах, дүгнэх” зэрэг үйл ажиллагаанууд орно гэдгийг албан хаагчдад ойлгуулах шаардлагатай.
  • Чиг үүрэг бүрийн Хариуцлага, оролцооны хэлбэр Туслах-Т, Хариуцан гүйцэтгэх-Г, Хянах – Х, Шийдвэрлэх – Ш гэсэн тэмдэглэгээгээр оновчтой бичих шаардлагын дагуу бичиж хянасан.

Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:

  • Боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг журмын дагуу оновчтой боловсруулах шаардлагын дагуу боловсруулсан

Тухайлбал: Мэргэжлийн шаардлагыг маш их хянуулж, яг тухайн албан тушаалыг хашихад ямар мэргэжлийн шаардлага тавигдахыг тогтоож бичих шаардлагыг дагуу зөвшилцөж оруулсан. Мэргэжлийн индексийг БСШУС-ын баталсан мэргэжлийн индексийн дагуу кодыг мэргэжил бүрт оруулсан.

  • Ур чадвар хэсэг маш чухал “албаны дарга”, “мэргэжилтэн”-үүдэд тус бүр өөр ур чадварын шаардлага оруулна гэдгийг төрийн албаны зөвлөл хуралдаж нэмэх зөвлөмж өгсөн. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоол “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага” баримтлан оруулсан.

Өдөр бүрийн гүйцэтгэсэн ажил үүрэг:

Огноо Тайлан
1 2019 оны 10 сарын 31-ний өдөр

Ажилласан цаг:

10.00-20.00

Аймгаас 13 хүний бүрэлдэхүүнтэй төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд компьютер, принтер техник хэрэгслээ байршуулан ажилласан. Төрийн албаны зөвлөлийн ахлах мэргэжилтэн Н.Энхцэцэг Албан тушаалын тодорхойлолт батлахад анхаарах зүйл сэдвээр сургалт хийсэн.

            Боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг урьдчилсан байдлаар хянуулахад стандарт хангаагүй, зарим нэг алдаа гарсан тул сайжруулах шаардлагатай зөвлөмж авсан.

 

2 2019 оны 11 сарын 01-ний өдөр

Ажилласан цаг:

08.30-22.00

Хүнс, хөдөө аж ахуйн газрын 9 албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтын харьцуулалтын хүснэгтийг авч албан хаагч бүрээр нь шинэчилсэн.

Захиргаа, аж ахуйн албаны дарга, Үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны дарга, Мал үржлийн албаны дарга нарын албан тушаалын тодорхойлолтыг нэг бүрчлэн харьцуулалтын хамт хийж, Төрийн албаны зөвлөлийн ахлах мэргэжилтэн н.энхцэцэгт хянуулж зөвлөгөө авсан.

Тогтоолын төсөл боловсруулан аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ахлах мэрэжилтэн Ц.Отгончимэгт өгсөн.

3 2019 оны 11 сарын 02-ны өдөр

Ажилласан цаг:

08.30-22.00

Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны газар тариалан, техник, технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэр, хоршоо ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг тус тус шинэчилсэн. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дүгээр тушаалыг үндэслэл болгон, гүйцэтгэх салбарын чиг үүргийг холбогдох сайтуудаас мэдээлэл авч боловсруулсан.

Боловсруулсан албан тушаалын торхойлолтыг тухай бүр хянуулж, баримт бичгийн стандартад нийцүүлэн эцэслэж гаргасан.

4 2019 оны 11 сарын 03-ны өдөр

Ажилласан цаг:

08.30-22.00

Мал үржлийн албаны Малын үржил селекци, эрчимжүүлэлт, удам зүйн үнэлгээ, итгэмжлэл, бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Малын генетик нөөцийн бүртгэл,  мэдээллийн нэгдсэн сан, ялган тэмдэглэгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолтыг шинэчилсэн. Боловсруулсан албан тушаалын торхойлолтыг тухай бүр хянуулж, баримт бичгийн стандартад нийцүүлэн эцэслэж гаргасан.
5 2019 оны 11 сарын 04-ний өдөр

Ажилласан цаг:

09.00-23.00

Албан тушаалын тодорхойлолтын харьцуулалтыг 9 албан тушаалаар хийж, баримт бичгийн стандартад нийцүүлэн аймгаараа нэгтгэж Төрийн албаны зөвлөлийн холбогдох мэргэжилтнүүдэд хянуулсан.

Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн н.Чойжилгарав албан тушаалын тодорхойлолтын стандарт, хаана цэг, таслал, цэгтэй таслал, мөр хоорондын зай ямар байхыг нэг бүрчлэн танилцуулсан.

Бүх албан тушаалын тодорхойлолтыг баримт бичгийн стандартад нийцүүлсэн.

Бүх албан тушаалын тодорхойлолтоо хянуулж, 2019.11.04-ний өдөр төрийн албаны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудаас ирсэн албан хаагчид бүгд орж хуралдсан. Хурал 14.00-17.30 хүртэл үргэлжлэн аймаг бүрийн мэдээлэл танилцуулгыг сонсож хэлэлцэн, тус бүрт нь зөвлөмж өгсөн.

 

6 2019 оны 11 сарын 05-ний өдөр

Ажилласан цаг:

08.30-23.00

Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас өгсөн

–       мэргэжлийн индекс тавих,

–       мэргэжлийн шаардлагыг ижил албан тушаалд ижил байх

–       нэршлийг зөв болгох

–       албан тушаалын ангилал, зэрэглэлийг зөв болгох зэрэг зөвлөмжийн дагуу аймаг бүрийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл хамтран албан тушаалын тодорхойлолтоо хянаж засварласан.

7 2019 оны 11 сарын 06-ний өдөр

Ажилласан цаг:

10.00-20.00

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоо гаргуулан албан тушаалын тодорхойлолтод “ЗӨВШӨӨРӨВ” тэмдэг, он, сар, өдрийн тэмдэг зэргийг албан тушаалын тодорхойлолтын хуудас бүрт дарж баталгаажуулсан.

Төрийн албаны зөвлөлийн тогтоол, баталгаажуулж, зөвшөөрсөн нийт 9 албан тушаалын тодорхойлолтыг албан ёсоор авсан.

            Ажилласан өдрүүдэд их ачаалалтай ажиллаж шөнийн 22.00 цагаас хойш тарж байсан, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Отгончимэг томилолтоор ажил гүйцэтгэж байгаа тул ачааллаа тооцоолж буудалд байрлах шаардлага гэсэн тул 3 өдөр буудалд байрласан.

            Цаашид зохион байгуулах ажлын санал:

  1. Албан тушаалын тодорхойлолт бүрийг газрын даргаар баталгаажуулах тушаалын төсөл боловсруулах
  2. Албан тушаалын тодорхойлолтын ач холбогдол, агуулгын талаар сургалт зохион байгуулах
  3. Албан тушаалын тодорхойлолтыг албан хаагч тус бүр өгөх
  4. Албан тушаалын тодорхойлолтыг нэг бүрчлэн уншуулж танилцуулах
  5. Төрийн албан зөвлөлийн нэгдсэн хуралдаанд төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ур чадварын шаардлагыг маш сайн хангаж ажиллах талаар яригдсан зүйлийг албан хаагчдад танилцууулж сургалт зохион байгуулах

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:                                    Б.ГАНДУЛАМ