Аймгийн аварга шалгаруулах УРАН ҮЙЛЧИН тэмцээн боллоо.

178

               Зорилго: Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойг угтаж бүтээлч ажил өрнүүлэх, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох

2019 оны 7 сарын 8,9-ны өдрүүдэд оёдолчдын дунд аймгийн аварга оёдолчин шалгаруулах Уран үйлчин тэмцээн зохион байгууллаа.

Нийт 40 оёдолчин бүртгүүлж ороцлсноос Нэгдүгээр байранд Сүмбэр сумын иргэн Б.Баянжаргал, 2-р байр Шивээговь сумын оёдолчин н.Золжаргал, 3-р байранд н.Өнөрцэцэг, 4-р байр н.Оюунцэцэг нар тус тус эзэлсэн.

Тэмцээний шүүгчээр Улаанбаатар хотын Оёдолчдын холбооны тэргүүн Л.Лхавгасүрэн ажилласан.

Тэмцээний нээлтэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Даваахүү нар оролцсон.

Capture

Capture 5