Малчдын хаваржилтын байдалтай танилцаж, цаг үеийн мэдээ мэдээллийг малчидад хүргэлээ.

217

      ХХААГ-аас МАА-н салбарын хаваржилт, мал төлөлтийн байдалтай танилцах, хууль сурталчлах ажлаар  03 сарын Баянтал сум, Сүмбэр сумын хөдөөгийн багуудаар явж, 30 өрхийн  53 малчинтай биечлэн уулзлаа. Дээрх ажлын хүрээнд  Малын генетик нөөцийн тухай хууль,тэдгээртэй нийцүүлэн гаргасан  журам,дүрмүүд,уг хуулиар малчдын хүлээх үүрэг, малчдын эрх, Бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгайлан маллах, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааны тухай,  малчдын эрх үүргийн талаар, арьс шир, ноосны урамшууллын талаар, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжие” арга хэмжээний хүрээнд давсны хэрэглээг бууруулах талаар, Хуванцар савны хэрэглээнээс татгалзая зэрэг 7 төрлийн 143 ширхэг гарын авлага, тарааж мэдээллийг хийв.

54361782_2273675166186424_3841990564308320256_n 54515345_312735706094984_2750809979085651968_n 54517817_807533039584823_4708724027022114816_n 55545349_2105377153081479_9175869436568010752_n