Малчдын эрүүл мэндийг дэмжье сарын хүрээнд “Мэдээллийг малчны хотонд” арга хэмжээг зохион байгууллалаа.

67

      Аймгийн Засаг даргын 2018 оны А/206-р тоот захирамжаар батлагдсан “Тэмдэглэлт сар”  арга хэмжээний төлөвлөгөөний дагуу  “Малчдын эрүүл мэндийг дэмжье” сарын  ажлын хүрээнд малчдын хоол хүнс, сав баглаа боодлын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнс болон түүнийг агуулах, тээвэрлэх, хадгалах сав баглаа боодлыг сонгох, хэрэглэх, хадгалах, хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх зорилгоор “Мэдээллийг малчны хотонд” арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Сүмбэр сумын 5-р багийн урд хэсэг буюу Уулзварын гол, Чойрын богд уулын зүүн баруун тал орчим, Шивээговь сумын зүүн хойд тал Зуумай орчимоор, дараагийн арга хэмжээг Сүмбэр сумын ЗДТГазар, Эрүүл мэндийн газартай хамтран Сүмбэр сумын 4, 5, 6-р багийн  малчин өрхүүдэд мэдээлэл өгөх ажлыг  2019 оны 03-р сарын 11-15 нд  хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу “Мэдээллийг малчны хотонд” эхний арга хэмжээг 2019 оны 02-р сарын 13-нд Сүмбэр сумын 5-р багийн Уулзварын голын орчимын 11 өрхийн 40 гаруй иргэнд,  Шивээговь сумын 2-р багийн зүүн хойд хэсэг Зуумай орчимын 3 өрхийн 10 иргэнд  дараах зөвлөмжүүдийг өгч ажилсан. Үүнд:

–           Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаар

–           Хүнсийг хэрхэн зөв сонгох, хадгалах талаар

–           Давсыг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг, давсны хэрэглээний талаар 

–           Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах талаарх зөвлөмжүүдийг  өгч  4 төрлийн 56 ш  гарын авлага тараасан. Мөн малчдын өвөлжилтийн байдалтай танилцан санал бодлыг нь сонсож шаардлагатай зөвөлгөөг өгч ажилсан. 

Capture