Элбэг-Дэлбэг цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

46

       Цагаан сарын худалдан авалтыг нэг дороос зохион байгуулж, иргэдийг дотоодын үйлдвэрийн хямд, чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангаж, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, сурталчилан таниулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор  АЗДТГазар, Инвест ко-оп монгол тал хээрийн болон говийн бүс төсөл, ХХААГазар хамтран  Элбэг-Дэлбэг цагаан сар  үзэсгэлэн худалдааг 2019 оны 01-р сарын 25-26-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 59 иргэн, 4 ААНэгж, 4 хоршоо, Архангай аймгийн  4 иргэн, Улаанбаатар хотын 1 ААНэгжийн төлөөлөл нийт 73 иргэн, ААНэгж  хоршоо +өөрсдийн үйлдвэрлэсэн 65 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр  оролцож 43 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

414141414