Маханд чанар, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох тандалт шинжилгээг хийлээ.

239

       Говьсүмбэр аймгийн хүнсний зах, махны төрөлжсөн захуудад худалдаалагдаж буй маханд чанар, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох тандалт шинжилгээг УМЭАЦТЛабораторид хийлгэж, махны аюулгүйн үзүүлэлтэд дүгнэлт хийх арга хэмжээг  ХОХБТХэлтэс, ХХААГазар, МХГазартай хамтран зохион байгууллаа. Уг шинжилгээг 2018 оны 11-р сараас 12-р сард 2 давталттайгаар хийсэн. Тандалт шинжилгээг Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр сумын 6-р баг; Шивээговь сум, Сүмбэр сумын 5-р баг; Сүмбэр сумын 4-р баг; Дундговь аймгийн гэж  гарал үүслийг бүсчилэн тооцоолж сорьцуудаа бэлтгэсэн байна. Шинжилгээний дүнгээр махны дээжинд хүнд металл, антибиотикийн үлдэгдэл, авермектины үлдэгдэл илрээгүй байна.

Capture Capture3