Шилмэл мал-шилдэг бүтээгдэхүүн-2018 үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

26

        Аймгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, сурталчилах, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн 25харилцаа тогтоох, зах зээлийн холболт хийх, туршлага солилцох, “ Монгол мал”,  “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор АЗДТГ, ХХААГ, ДЗМОУБ, Инвест ко-оп монгол тал хээрийн болон говийн бүс төсөл хамтран Шилмэл мал-шилдэг бүтээгдэхүүн-2018 үзэсгэлэн худалдааг 2018 оны 09 дүгээр сарын 14-15-ний өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 50 иргэн, 4 ААН, Улаанбаатар хотын 1 иргэн, 2 ААН, Дундговь аймгийн 2 иргэн, Сэлэнгэ аймгийн 1 иргэн, нийт 60 иргэн, ААНэгж өөрсдийн үйлдвэрлэсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 34.9 сая төгрөгийн борлуулат хийсэн байна. 

23

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаа:

Үзэсгэлэн худалдааны үеэр Хүнсний шилдэг бүтээгдэхүүн  1 төрлөөр тус бүр 1-2 дугаар байр, Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн 1 төрөл тус бүр 1 байр, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн6666 1 төрлөөр 1 байр, Газар тариалангийншилдэг бүтээгдэхүүн 2 төрлөөр  тус бүр 1 байр эзлүүлж тус бүр  80,0-100,0-төгрөгийн мөнгөн шагнал, цом өргөмжлөл  хүртсэн. Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-15-ний өдрүүдэд Аймгийн ХОХБТХ-ийн мэргэжилтэн Г.Хонгор ахлан,  МХГ-н улсын байцаагч Ф.Болорцэцэг, ХХААГ-ын мэргэжилтэн Э.Түвшинзаяа нарын бүрэлдэхүүнтэй шалгарууллаа.

 Үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгулсан үүнд:

–           Оёмол, нэхмэл бүтээгдэхүүний үзүүлбэр: Уг арга хэмжээнд 4 байгууллагын 32 шинэ загварын хувцасыг 22 загвар өмсөгч өмсөж танилцуулсанаас тэргүүн байранд Чойр кашмер ХХК, дэд байранд Уран хэрлэн ХХК, гуравдугаар байранд Б.Билэгбаяр нар шалгарсан. Шилдэг загвар өмсөгчөөр Э.Тамир шалгарсан.

56

 

 

    Үнэгүй шахам сугалаа: Тус сугалааг 23 иргэн, ААНэгж 720 гаруй мянган төгрөгийг бүтээгдэхүүнээр ивээн тэтгэсэн.

36

 

 

 

Гүүтэй айлын гүзүүтэй хүү тэмцээн: Тус тэмцээнд 12 хүн оролцосноос эрэгтэй, эмэгтэй төрлөөр тус бүр нэг хүн шалгаруулсан.

81

 

 

 

 

   Брэнд бүтээгдэхүүн тдорууулах үйл ажиллагаа: Мөн намрын ногоон өдрүүд-2017 үзэсгэлэн худалдааны оргил мөч болох Аймгийн брэнд бүтээгдэхүүн-2017 шилдэг бүтээгдэхүүнд Сум бүрээс тус бүр шалгарсан 2 бүтээгдэхүүн нийт 6 бүтээгдэхүүн өрсөлдөснөөс Чойр кашмер ХХК-ын үйлдвэрлэсэн “Хонь, тэмээний сүлжмэл бүтээгдэхүүн” брэнд бүтээгдэхүүнээр шалгарлаа.

52