ГОВИЙН БҮСИЙН ТОГООЧИД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЧУУЛЛАА.

25

                                  ХХААХҮЯ, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн 89нэгдсэн холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын тогооч нарын холбоо,  Говьсүмбэр  аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран “Говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, зөвөлгөөн”-ийг 2018 оны 10-р сарын 11-13-ны өдрүүдэд Чойр хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын 70 гаруй тогооч, зөөгч нар оролцлоо.  

Тус тэмцээн нь сургалт, зөвөлгөөн, спортын тэмцээн, тогоочдын ур чадварын уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдлаа.

Сургалт, зөвөлгөөн:

98Говийн бүсийн аврага тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааны үеэр зохион байгуулагдсан зөвөлгөөнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын тогооч, зөөгч мөн орон нутгийн иргэд нийт 100 гаруй хүн оролцлоо. Тус зөвөлгөөнд аймаг орон нутгийн удирдлага, Улаанбаатар хотоос уригдан ирсэн Монголын тогоочдын холбооны төлөөлөл, Монголын мастер тогоочдын холбооны төлөөллүүд зөвөлгөөд оролцож буй тогооч нарт баяр хүргэж үг хэллээ. Мөн зөвөлгөөний үеэр тогооч, зөөгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Монголын тогоочдын холбоо, Монголын мастер тогоочдын холбооны сургагч багш нар удирдан явууллаа. 

63

 

 

Говийн бүсийн аврага тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан:

“Говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, зөвөлгөөн”-ий хамгийн чухал хэсэг болох тогооч, зөөгчийн ажил мэргэжлийн уралдаанд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудаас шалгаран ирсэн 64 тогооч, 5 зөөгч нар  8 төрлийн уралдаанд оролцолоо. Тус уралдаанд манай аймгийн тогооч нар алтан цом, 2 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Бар, ресторан, зоогийн газрын тогооч буюу Европ хоолны төрөлд Б.Алтаншагай мөнгөн медаль, Даваадэлгэр мөнгөн медаль, Орчин үеийн монгол хоолын төрөлд Б.Энхчимэг,  С.Янжиндулам нар хүрэл медаль, багийн Гран При-багийн төрөлд Б.Алтаншагай ахлагчтай баг /Б.Алтаншагай, н.Даваадэлгэр, Ш.Мөнгөншагай/ алтан цом, алтан медаль,  зөөгчийн төрөлд Дрийм грилл рестораны зөөгч Т.Ууганцэцэг хүрэл медаль хүртсэн бахтам амжилт үзүүлсэн байна.

Capture