8-р сарын мэдээ

15

8-р сарын мэдээ

Мал аж ахуйн талаар:

            Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах Засгийн газрын 218 дугаар  тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 2018-2019 оны МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зөвлөмжийг сумдын ЗДТГ-т хүргүүллээ. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 67 малчин өрхөд өвөлжилтийн албан даалгаврыг хүргүүлж, өвс, тэжээл нөөцлөх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөв.         

            Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 175тн өвс, 95тн тэжээл бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Баянтал, Шивээговь сумдын аюулгүйн нөөцөд 14.5тн өнжсөн өвсний нөөц байна. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 5 иргэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн нутгаас хадлан хадахаар гарлаа.

            Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын 6-р багийн Замын хашаат, Шивээговь сумын 2-р багийн Тарвагат улаан зэрэг газарт шинээр гаргах инженерийн хийцтэй 2 худгийн ажлын гүйцэтгэл 40%-тай хийгдэж байна.   

            2018 оны 9,10 дугаар сард Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн 30000га талбайд хэрэгжүүлэх “Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажил”-ын гэрээг ХХААХҮЯ-тай байгуулж, тандалт, судалгааны ажлын бэлтгэлийг хангалаа.  

Малаас хүнд халдварладаг зоонозын халдварт “Малын бруцеллёз өвчин”-өөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Тус арга хэмжээний хүрээнд 84.9 мян.тол мэдрэмтгий охин төл малыг хамруулах  төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 75%.  

Монгол Улсын хоршоологчдын холбооноос зохион байгуулсан “Үндэсний хоршоологчдын улсын зөвөлгөөн”-нд  сумдын ЗДТГ-ын 2 мэргэжилтэн, 4 хоршооны 7 гишүүн нийт 9 хүнийг зохион байгуулж оролцууллаа. Аймгийн хоршооны төлөөлөл тус арга хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн, даршилсан бүтээгдэхүүн, хивсэн бүтээгдэхүүний төрлөөр оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан. Мөн Улсын тэргүүний 4 хоршооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан хоршооны хөгжлийн талаар мэдээ, мэдээлэлтэй болов.

2018 оны 8 дугаар сарын үнийн  мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт /+-/
1 Үхрийн мах Ястай 7000 6000 -500
Цул 90000 80000 -500
2 Хонины мах Ястай 5500 4500 -500
Цул 6500 5500 -500
3 Адууны мах Ястай 5500 5000 -250
Цул 6000 6000 -500
4 Ямааны мах Ястай 4500 3500 -500
Цул 5500 5000 -5000
5 Тахианы мах Гуя 7500 6000
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 2500 2300 +250
Хятад 1800 1500
7 Төмс Монгол 2200 1800 +150
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300 +100
Хятад    
9 Чинжүү Монгол    
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 4500 3500 +100
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200 +150
12 Помидор Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 5000
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой    
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 2000 +250
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй    
18 Талх Чойр /Шивээ/ 3000  
19 Өндөг ОХУ 2600   +25
Монгол 1800 600 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 450 370 +150
Задгай 1-р зэрэг 400 370 +50
Задгай 2-р зэрэг 1500 1500
Савлагдсан д/дээд 1200 1000
Савлагдсан дээд 950 900 +150
Савлагдсан 1-р зэрэг 1800 1600 +150
Савлагдсан 2-р зэрэг 1800 1500 +50
21 Ургамлын тос Олейна 1300 1100
Алтан 1000 900
22 Гоймон Алейка 4800 4500
А/т савхан 3600 3500

МЭДЭЭГ НЭГТГЭН ГАРГАСАН                              С.МӨНХЖАРГАЛ