7-р сарын мэдээ

22

 

7-р сарын мэдээ

   Мал аж ахуйн талаар :

            Мал аж ахуйн технологит ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлаар : ХХААГ-ын даргаар батлуулсан “Мал аж ахуйн албаны ажлаар сумдад ажиллах” ажлын удирдамжийн дагуу  2018 оны 06 сарын 19-20-ны өдрүүдэд  Баянтал, Сүмбэр, Шивээговь  сумдад ажиллав.

Үүнд сумдын МЭҮТасагт мэргэжлийн зөвлөмж өгч шаардлагатай мэдээ, тайлангуудаа гаргуулж, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцсэн ажлын гүйцэтгэл, үр дүн, ангилалт хянан баталгаажуулалтын ажил, бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь тусгайлан ялгасан болон МҮТАҮНэгжид төвлөрүүлсэн эсэх, ЭМАА эрхлэгч, бэлчээрийн олон наст тариалсан иргэдтэй уулзах, Баянтал сумын “Мөнх толгой”-н худгийн  талаар гарсан асуудлыг үзэх, гаднаас орж ирсэн отор нүүдэл, зуншлагын байдалтай танилцаж ажлын нэгдсэн  тайланг газрын даргад танилцуулав.

Мал аж ахуйн  зуншилгын талаар:  Зуншлагын байдал Баянтал сумын Тэрэгт, Их уул, Сүмбэр сумын Дулаан, Хөөт, Баянбулаг, Шар хад орчмоор  гандуу, Хэрлэн гол, Элгэн энгэр орчим, 5-р баг, 4-р баг, Шивээговь сумдын нутгаар гантай  зуншлага муу, гаднаас ирсэн отор нүүдэл байгаагүй. Сүмбэр сумын Малах , Дулаанаар отор нэлээд орж ирсэн гэсэн мэдээлэл байна Нийт нутгийн 80 гаруй хувь  гантай, 20 шахам хувь нь гандуу байна.7-р сарын 19-20 нд зарим нутгаар хур тундас орж байгаа тул  зуншилга сайжрах төлөвтэй байна.

          Бэлчээрийн усан хангамжийн талаар:  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 худаг гаргах тендерт шалгарсан “Вектор Ус дриллинг” ХХК,  ХХААХҮЯамтай гэрээ байгуулж худаг гаргах цэгийг тогтоож, цооног өрөмдөх ажлыг эхлүүлсэнээр  ХХААГазрын холбогдох мэргэжилтэн хяналт тавьж  ажиллаж байна.

              Мал сүрэгт ангилалт хянан баталгаажуулалт хийх ажил: Аймгийн хэмжээнд 3 МҮТАҮНэгж  мал үржлийн ажил үйлчилгээ явуулж байна.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018.04.18-ны өдрийн  А/69 дугаар тушаал, МЭҮГазрын даргын 2018.04.25-ны өдрийн А/18 дугаар тушаалын дагуу УТХО-аар  21000 малд ангилалт хийхээр гэрээ байгуулагдсан. Баянтал сум 5000, Сүмбэр сум 13000, Шивээговь сум 3000 мал ангилахаар  МҮТАҮНэгжүүдтэй гэрээ байгуулж, 07 сарын 02-ны байдлаар нийт дүнгээр 12146 малд ангилалт хийж ангилалтын хаврын ажил  57.8 хувийн гүйцэтгэлтэй байна.                  

             Гурвалсан гэрээ: ХХААГ-ын дарга, сумдын Засаг дарга, МЭҮТасагтай гурвалсан гэрээ байгуулан хагас, бүтэн жилээр  үр дүнг тооцон дүгнэж ажилладаг. Сумдад мэргэжлийн  малзүйч байхгүйгээс үржлийн ажил үйлчилгээ технологийн дагуу хийгддэггүй, мэдээ тайлан хугацаандаа үнэн зөв гардаггүй дутагдалтай асуудлууд гарч байна.

 Хагас жилийн байдлаар:

  1. Сүмбэр сумын МЭҮТасаг : -Хүнс, газар тариалан, ЖДҮ, хоршооны чиглэлээр – 70 %, 

                                                  – Мал аж ахуйн ажлаар                                                -48.2% 

                                                  – Мал эмнэлэгийн ажлаар                                            – 63.7%         

                                                    Дундаж үнэлгээ:                                                          60.6%

                     

  1. Шивээ говь сумын МЭҮТасаг : -Хүнс, газар тариалан, ЖДҮ, хоршооны чиглэлээр – 61.5 %, 

                                                        – Мал аж ахуйн ажлаар                                                -31.5% 

                                                        – Мал эмнэлэгийн ажлаар                                            – 80 %         

                                                          Дундаж үнэлгээ:                                                         57.6%

  1. Баянтал сумын МЭҮТасаг :  -Хүнс, газар тариалан, ЖДҮ, хоршооны чиглэлээр –  61 %, 

                                                         – Мал аж ахуйн ажлаар                                                – 36 % 

                                                         – Мал эмнэлэгийн ажлаар                                            – 67.5%         

                                                           Дундаж үнэлгээ:                                                          54.8%

Тайлан мэдээний талаар: ХХААЯаманд Мал аж ахуйн албаны хагас жилийн тайланг цахимаар болон цаасаар хүргүүлсэн.ХХААГ,СЗД, МЭҮТасагтай байгуулсан 3-ласан гэрээг дүгнэж албадууд зөвлөмж хүргүүлсэн. Графикт мэдээ тайланг  цаг тухай  бүрт нь хүргүүлж байна.  7 дугаар сарын байдлаар мал, амьтны ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 9 нэр төрлийн вакцинжуулалтанд 71.49 мян.тол мал, амьтан хамруулахаас 45.48 мян.тол хамруулж гүйцэтгэл 64 %.

  2018 оны 07- дугаар сарын үнийн  мэдээ.

 2018.07.20

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 8000 6000 +500
Цул 10000 9500 +750
2 Хонины мах Ястай 6500 5500 +500
Цул 7500 7500
3 Адууны мах Ястай 6800 5000
Цул 7000 7000 +500
4 Ямааны мах Ястай 5500 4500 +250
Цул 6500 6000 +500
5 Тахианы мах Гуя 7500 6000
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 2500 2300 +250
Хятад 1800 1500
7 Төмс Монгол 2200 1800 +150
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300 +100
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 4500 3500 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200 +150
12 Помидор Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол           6000 5000
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 2000 +250
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй
18 Талх Чойр /Шивээ/ 3000
19 Өндөг ОХУ 2600 +25
Монгол 1800 600 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 450 370 +150
Задгай  1-р зэрэг 400 370 +50
Задгай  2-р зэрэг 1500 1500
Савлагдсан  д/дээд 1200 1000
Савлагдсан дээд 950 900 +150
Савлагдсан 1-р зэрэг 1800 1600 +150
Савлагдсан 2-р зэрэг 1800 1500 +50
21 Ургамлынтос Олейна 1300 1100
Алтан 1000 900
22 Гоймон Алейка 4800 4500
А/т савхан 3600 3500