Бэлчээрийн хортон мэрэгчдийг тодотгох судалгаа хийв.

86

              Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлын хүрээнд  аймгийн  нийт бэлчээр нутагт хөнөөлт мэрэгчдийн тархалтын тодотгох судалгааг  2018 оны 08 сарын 25-26-ны өдрүүдэд УХЭШХ-ийн мэрэгч судлалын лабраторийн эрдэм шинжилгээний  ажилтан доктор Д.Цэвээндоржийг урьж  хамтран зохион байгууллаа. Аймгийн 3 сумын 5 багийн  нийт 100 мянган га талбайг хамруулсан судалгаагаар 1 га талбайд дунджаар 12-48 эзэнтэй үлий байгаа нь үлийн цагаан оготны харьцангуй нягтрал хэт ихэссэн,  намар ургамал гандахад бэлчээрийн 40-60 хувь ба түүнээс ч илүүг хөнөөх хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Доктор Д.Цэвээндорж ХХААГ-ын дарга, МАААлба, Малах АДОБНЗ-ны мэргэжилтэн, сумдын удирдлага, МЭҮТасгийн бэлчээр хариуцсан мэргэжилтэн нарт сургалт хийж зөвлөгөө  өгөв.