2018 оны 5-р сарын мэдээ

36

                                                          Цаг үеийн мэдээ                   

 Мал аж ахуйн чиглэлээр :

                 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор  мал сүрэг 5 төрөл дээр өсөж,  438409 мал тоологдож урьд оноос 10.2 хувиар өсч, 2018 онд төллөх  хээлтэгч 201476, хээлтүүлэгч  3556  байна.

Мал аж ахуйн  хаваржилт:    Энэ сарын 09,12,13-ны өдрүүдэд аймгийн нийт  нутгаар  шуурсан цасан ба шороон шуурганд  мал уруудаж унага, хурга, ишиг гээгдсэн цасанд дарагдаж мал олноор хорогдсон байна. Мөн 05 дугаар сарын 16-ны байдлаар 131461  мал төллөж, 113041 төл бойжиж, 19615 төл хорогдсон байна.  Аймгийн дүнгээр  27709 мал хорогдсон нь нийт малын 6.32%-г эзэлж байна

2018.05.16-ны байдлаар:

Сумдын нэр Оны эхний хээлтэгч Төллөсөн хээлтэгч
Бүгд Ингэ* Гүү Үнээ Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
1 Баянтал 30027 46 1514 844 15068 12555 21753 6 172 274 12220 9081
2 Сүмбэр 150785 248 5181 4576 72075 68705 93771 71 924 1691 47779 43306
3 Шивээговь 20664 58 659 727 9828 9392 15937 21 253 498 7735 7430
Нийт дүн 201476 352 7354 6147 96971 90652 131461 98 1349 2463 67734 59817
 

Сумдын

 нэр

Гарсан төл  Хорогдсон төл Үүнээс: Арьснд
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
Баянтал 21800 6 172 274 12247 9101 499 0 19 21 201 258
Сүмбэр 94454 71 924 1691 48000 43768 19026 4 43 51 7063 11535 330
Шивээговь 16402 21 253 498 7970 7660 90 0 0 0 40 50
Нийт дүн 132656 98 1349 2463 68217 60529 19615 4 62 72 7304 11843 330
Сумдын нэр Бойжиж буй төл Бойжилтын хувь  Төллөлтийн хувь
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
Баянтал 21301 6 153 253 12046 8843 97,7 72,4
Сүмбэр 75428 67 881 1640 40607 32233 87,7 61,6
Шивээговь 16312 21 253 498 7930 7610 99,5 77,1
Нийт дүн 113041 94 1287 2391 60583 48686 95,0 71,1

2018.05.16-ны байдлаар:

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 66341 149 4639 2006 32031 27516 1897 0 112 70 476 1239
2 Сүмбэр 324031 654 15770 11100 151020 145487 25343 4 765 1318 9272 13984
3 Шивээговь 48037 126 1862 1797 22178 22074 469 1 41 41 146 240
Нийт дүн 438409 929 22271 14903 205229 195077 27709 5 918 1429 9894 15463
                                                   

 

Үүнээс өвчнөөр хорогдсон мал Хорогдсон хээлтэгч Хорогдсон хээлтүүлэгч
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Хорогдлын хувь
0 0 0 0 0 0 339 0 28 21 81 209 57 0 4 5 26 22 2,86
52 0 0 52 0 0 4921 0 186 284 1672 2779 295 0 3 7 108 177 7,82
23 0 0 23 0 0 125 1 20 4 46 54 13 1 5 7 0,98
75 0 0 75 0 0 5385 1 234 309 1799 3042 365 0 7 13 139 206 6,32

            Сүмбэр сумын МЭҮТасгийн мэргэжилтэнтэй хамтран  ЭМАА бүсэд гахай, тахиа үржүүлэгчдийг гаргах судалгаа хийж  28  өрхөөр орж бүртгэл, мэдээлэл хийв. Одоогийн байдлаар 3 өрх гараад байна.

            УТХО-аар 2018 онд 30000 га-д Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажил манай аймагт намар хийгдэхээр ХХААХҮЯамнаас хуваарь гарсан тул сумдууд хавар  орон нутгийн зардал болон төслийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Инвест ко-оп Монгол төслийн газраас оготно утах багаж 10 ширхэгийг авч өгч малчид, сумдын мэргэжилтнүүдтэй хамтран ХХҮГазраас 10 хүн ажиллуулж байна.

 Мөн ХХААГазраас санаачлан байгууллагуудад хуваарилан шувууны суудал хийлгэж бэлчээрт байрлуулах ажил зохион байгуулж одоогийн байдлаар 18 байгууллагын 48 суудал бэлэн болсон. Бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд Сүмбэр сум, ХХААГ, “Сүмбэр айраг” хоршоо, “Инвест ко-оп Монгол” төсөл хамтран 14 га-д олон наст царгас, ерхөг, овъёос тариалахаас 05 сарын 15-ны байдлаар Баянтал суманд 2 га-д, Шивээговь сум 4 га-д тариалахаар бэлтгэл ажил хангагдаад  байна. Сүмбэр сумын багуудын өдөрлөгт 05 сарын 04-06-ны өдрүүдэд мэдээлэл хийв. Үүнд: Царгас тариалах зөвлөмж, Олон наст тариалах зөвлөмж, Бэлчээрийн хортон мэрэгч оготнотой тэмцэх  зөвлөмж,  Мал сүргийг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэхийн ач холбогдол зэрэг 4 төрлийн 38 арын авлага  тарааж  32 хүнээс санал асуулга авав.    Бантал сумын “Малчдаа сонсоё” чуулга уулзалтанд оролцож  Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлаж буй бодлого, чиг үүрэг,  Малын генетик нөөцийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв. Нийт 103 малчин, мал бүхий иргэд хамрагдав. Графикт мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж хүргүүлж байна. Ингэ хээлтүүлгийн мэдээг 05 сарын 03-нд, Мал төллөлт, төл бойжилт, Том малын хорогдлын мэдээг 7 хоног тутамд  ХХААХҮЯаманд, “Мал аж ахуйн тогтвортой хөгжил”  сэдэвт малчдын улсын зөвлөгөөн болохтой холбогдуулан МАА оршин тогтнох үндэс болсон бэлчээртэй холбоотой  харилцааг боловсронгуй болгох, бэлчээрийн доройтлыг бууруулах, малын тоог бэлчээрийн даацад тохируулан зохистой ашиглах, бэлчээр ашигласны төлбөр авах мал аж ахуйн салбартаа захиран зарцуулах боломжийг бүрдүүлэхээр нэг сумаас 10 төрийн албан хаагч, 40 малчны санал, мөн орон нутгаас хот суурин руу чиглэсэн хөдөлгөөнийг багасгаж хөдөөд шинэ технологи нэвтрүүлэх замаар малчдын ахуй нөхцлийг сайжруулан хот хөдөөгийн ялгааг багасгаж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх мэдлэг чадвартай малчдын тоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техник технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэх  ахуй амьдралыг сайжруулах бодлого  боловсруулахад 50 хүний санал авч хүргүүлсэн. 05 сарын 17-18-ны өдрүүдэд болсон Малчдын улсын зөвлөгөөнд сум бүрээс хоер хоёр малчин оролцож бэлчээрийн талаарх хэлэлцүүлэгт аймагаа төлөөлж 2 малчин оролцов.    Төлөөлөгч малчдын танилцуулга, судалгааг сумдаас ирүүлсэн нэрсийн дагуу  гаргаж  хүргүүлсэн ба “Малчин түмний алдар” II номонд оруулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  А/69 дугаар тушаал, МЭҮГазрын даргын 2018 оны 04 сарын 25-ны өдрийн А/18 дугаар тушаалын дагуу УТХО-аар  21000 малд ангилалт хийхээр гэрээ байгуулагдсан. Баянтал сум 5000, Сүмбэр сум 13000, Шивээговь сум 3000 мал ангилахаар  МҮТАҮНэгжүүдтэй гэрээ байгуулж ангилалтын ажил эхлээд байна.

Ангилалт баталгаажуулалтын хаврын ажил 04 сарын 15-наас эхэлж ажлын явц 57%-тай байна. Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь ялгах ажил эхэлсэн гүйцэтгэл дүн 06 сарын 20-нд гарна.  Энэ онд 1 МҮТАҮНэгж шинээр байгуулагдаж аймгийн хэмжээнд 3 МҮТАҮНэгж  мал үржлийн ажил үйлчилгээ явуулж байна.

Нэгжээс авах ашиг шимийг тооцож ноолуурын гарцад хэмжилт хийхэд  Баянтал сум 0.458 гр, Сүмбэр сум 0.514 гр, Шивээговь сум  0.500 гр, аймгийн дүнгээр ноолуурын гарц дунджаар 0.491 гр-тай байна.

Мал эмнэлгийн мэдээлэл:

Гоц халдварт шүлхийтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд аймгийн нутаг дэвсгэр дэх мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэж, вакцинжуулалтанд 462.144 мян.тол мал хамруулахаар төлөвлөснөөс 369.538 мян.тол мал хамруулав. Вакцинжуулалт 80% гүйцэтгэлтэй  байна. 

Хүн амын хүнсний хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 25 өрхийн 482 толгой  малыг тандалт шинжилгээнд хамруулав. Үүнээс 201 саалийн үнээ, 251 саалийн ямаа, 30 тэмээнд бруцеллёзын шинжилгээ хийв.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой байгуулсан  хамтарсан гэрээний дагуу шүлхий, бог малын мялзангийн байгалийн халдвар  шалгах ийлдэс судлалын тандалт шинжилгээг зохион байгуулав. Шинжилгээнд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын  48 өрхийн 240 үхэр, 240 хонь, 120 ямаа  нийт 600 малаас цусны дээж авсан.

Газар тариалангийн талаар: Аймгийн хэмжээнд энэ оны төлөвлөгөөгөөр 46 га талбайд тариалалт хийнэ. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд 7.2 сая төгрөгийн үнэ бүхий 15 төрлийн 0.8 тн үрийг ХХААХҮЯамнаас татан авч өрхийн тариалан эрхлэгчдэд сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудаар дамжуулан үнэгүй олгож байна. Хүлэмжийн ногоо тариалах технологи сэдэвт сургалтанд 1 мэргэжилтэн хамрагдав.

Мөн Шивээгийн булгийн услалтын системд ногоо тарих иргэдийн захиалга авч 4.9 га талбайг 3 байгууллага, 2 ногоочдын бүлэг, 3 иргэнд хуваарилаад байна.   

2018 оны 05 дугаар сарын үнийн  мэдээ.

 2018.05.20

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7500 6000 +500
Цул 9500 8500 +500
2 Хонины мах Ястай 7500 6000 +500
Цул 7500 7500
3 Адууны мах Ястай 6000 5000 +250
Цул 7000 6500
4 Ямааны мах Ястай 5500 4000 +250
Цул 6500 6000 +500
5 Тахианы мах Гуя 7500 6000 +200
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 1500 1300
Хятад 1200 1200
7 Төмс Монгол 1300 1200 +150
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300 +100
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 3200 2800 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200 +150
12 Помидор Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 5000
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаазадгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2000 2000 -250
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

3000

 

2600

18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 450 370 +25
Монгол 400 370 -25
20 Алтан тарианы гурил Задгайдээд 1500 1500 +150
Задгай 1-р зэрэг 1200 1000 +50
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1800 1600
Савлагдсандээд 1800 1500 +150
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100 +150
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +50
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 850

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН:                                     С.МӨНХЖАРГАЛ